П.Нямдаваа: Вакцин хийлгэснээр өвдөхгүй гэж ойлгож болохгүй

Хуучирсан мэдээ: 2018.10.18-нд нийтлэгдсэн

П.Нямдаваа: Вакцин хийлгэснээр өвдөхгүй гэж ойлгож болохгүй

П.Нямдаваа: Вакцин хийлгэснээр өвдөхгүй гэж ойлгож болохгүй

-“Вакцинаар хамтдаа сэргийлье” уриан дор энэ сарын 20-30-нд орон даяар хэрэгжих юм-

Хүйтний улирал эхэлж, ханиад томууны өвчлөл ихсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Дархлаажуулалтын 10 хоног”-ийн аян зарлалаа. Уламжлал ёсоор 24 дэх жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээ “Вакцинаар хамтдаа сэргийлье” уриан дор энэ сарын 20-30-нд орон даяар хэрэгжих юм. Энэхүү аяныг нээснийг мэдэгдэж өнөөдөр /2018.10.18/ Монголын уран зургийн галерейд ёслолын үйл ажиллагаа болов. Жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг вакцинжуулалтын аян, ач холбогдлын талаар Дархлаажуулалтын Үндэсний Зөвлөх Хорооны дарга, Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан доктор П.Нямдаваагаас дараах зүйлийг тодрууллаа.

-Дархлаажуулалтын 10 хоногийн аяны талаар иргэд хэр хүлээн авч байна вэ. Олон нийтийн оролцоог сайжруулахад юун дээр илүү анхаарах ёстой гэж таны хувьд үзэж байна?

– Хүүхдээ өвчлүүлэхгүй байхын тулд эцэг эхүүд ямар вакциныг хэдэн настайд нь хийлгэх ёстойг мэддэг байх ёстой. Зарим хууль дүрмийг хэрэгжүүлэхдээ албадан журмыг тусгах ёстой. Жишээ нь, АНУ-д хүүхдээ сургуульд бүртгүүлэхийн тулд улаан бурхны вакциныг хүүхэд нь хийлгэсэн байх ёстой. Хэрэв вакцин хийлгээгүй тохиолдолд таны хүүхдийг сургуульд хүлээн авахгүй. Манайд бол вакцинжуулалтыг хүнээс нь салгаж ойлгодог учраас  хүн амын дундах буруу ойлголтыг арилгахын тулд хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажиллах нь чухал байна.

-Зарим хүмүүс вакцин муу, хэрэггүй гэдэг. Дархлаажуулалтын эсрэг сөрөг мэдээлэл өгч байгаа хүмүүсийн мэдээллийг эерэг болгохын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

АНУ Баруун Европт сөрөг мэдээлэл өгсөн бол хүн амын аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж үздэг. Сөрөг мэдээлэл цацсан хүнд Эрүүгийн хэрэг үүсгэдэг. Харин манай улсад вакцинжуулалтыг эмнэлгийн ажил гэсэн ойлголттой байдаг учраас шийтгэх, арга хэмжээг ер нь авдаггүй.

-Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хүн ам нь вакцинд хамрагдсан бүртгэл мэдээллээр манай орон дэлхийд дээгүүрт  жагсдаг. Гэтэл  2016 онд улаан бурхан өвчнөөр маш олон хүүхэд өвдөж, хорвоог орхисон нь вакцинтай холбоотой юу?

-Вакцинжуулалтын бүртгэл мэдээлэл өндөр гарлаа гэхэд чанар, тээвэрлэлт зэрэг олон шалтгаанаас болж дархлаа сул тогтдог. Манай улс В хепатит, улаан бурхан өвчнийг хяналтандаа авч, хүүхдийн эндэгдэл өвчлөлийг бууруулсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас манай орныг хамгийн ядуу буурай орны тооноос гаргасан.

– 0-15 насны хүүхдүүдийн дунд вирусийн гаралтай ямар өвчин зонхилж байна вэ?

Засгийн газраас баталсны дагуу ханиад, томуу зарим өвчний эсрэг 11 төрлийн вакцин хийж байна. Үүний заримыг нь хүүхэд залуус мэдэхгүй. Полмилет  өвчин гэж бий. Энэ өвчинөөр өвдсөн тохиолдолд  эдгэшгүйгээр гар хөл нь сааждаг. Манай улсад уг өвчин 2000 онд устаж үгүй болсон. Ер нь бол нялх хүүхэд, настай хүн вакциныг илүү хийлгэх ёстой. Дархлааны хувьд тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалан өөр өөр байдаг учир үйлчлэл нь тодорхойгүй. Гэхдээ вакцин хийлгэлээ гээд огт өвдөхгүй гэж ойлгож болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж