Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ.
Энэхүү төсөл нь газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх замаар төрийн захиргааны байгууллагын чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.
Төслийн хүрээнд салбар бүрийн улсын албадуудтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, Япон улсын туршлагыг Монгол улсад таниулан сурталчлах, нэвтрүүлэх чиглэлээр зорилт тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, ХХААХҮЯ-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд болзошгүй гамшиг, ослын үед гамшигт нэрвэгдэгсдэд шаардагдах хүнсний хангамжийн нөөцийн тогтвортой байдлыг хангах, цаашлаад гамшгийн үед хүнсний нөөцийн хадгалалт, хуваарилалт, тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулахад хамтран ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ