Бяслагийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо | News.MN

Бяслагийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо

Хуучирсан мэдээ: 2018.10.18-нд нийтлэгдсэн

Бяслагийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан, мэргэжилтэн Б.Мөнхцэцэг нар Монголиан Артизан Чийз Мейкэрс Юнион ХХК-ийн гүйцэтгэх захирал Майкл Морроутай уулзав.

Уулзалтаар ноён Майкл Морроу компанийхаа үйл ажиллагааг танилцуулж, Монголын сүүнээс олон улсын стандартад нийцсэн бяслаг боловсруулан гаргах, бяслаг үйлдвэрлэгчдийг бэлтгэх сургалтын төв байгуулан ажиллаж байгаа талаараа ярилаа.

Түүний үзэж байгаагаар бол, бяслагийн үйлдвэрлэл нь Монголын нэрийн хуудас болсон бүтээгдэхүүн болох бүрэн боломжтой бөгөөд бие даасан салбар болгон хөгжүүлэх нь зүйтэй. Малын гаралтай түүхий эдээр өндөр чанартай бяслаг үйлдвэрлэж, улмаар бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах боломж бий. Гол нь хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна" гэв.

Талууд бяслагийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, зах зээл, хууль эрх зүйн орчныг сайжруулах, үйлдвэрлэлийн хэмжээ, хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр санал солилцож, нэгдсэн байр сууринд хүрсэн юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2018-10-18 150.129.141.119

SIR SIR SIR BYASLAGA

Avatar

Зочин 2018-10-18 202.179.26.87

манай дотоодынх ч ялгаагүй өндөр үнэтэй болохоор хэн идэх вэ лангүүн дээр хэвтэж л бдаг

Avatar

Зочин 2018-10-18 202.9.43.251

Ура! Ийм их малтай байж гадаадаас өндөр үнэтэй бяслаг авчирч идэх гэж дээ гэж байнга боддог байлаа. Ингэж нэг гялайх гэж…

Avatar

Zochin 2018-10-18 202.179.31.10

Syrgalt xaana bolj bga uym be

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж