Саудын сэтгүүлчийн дуулиан үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2018.10.18-нд нийтлэгдсэн

Саудын сэтгүүлчийн дуулиан үргэлжилсээр

Саудын сэтгүүлчийн дуулиан үргэлжилсээр

Саудын Араб гаралтай АНУ-ын иргэн “Washington post” сонины сэтгүүлч Жамал Хашоггийн сураггүй алга болсон хэрэг дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүнийг яагаад ийнхүү гэнэт алга болсон талаар янз бүрийн мэдээ, таамаглалууд өрнөж байна. Тэрбээр Туркийн Истанбул дахь өөрийн улсын консулын байр луу аравдугаар сарын 2-ны өдөр ороод түүнээс хойш сураггүй алга болсон. Турк бүсгүйтэй гэрлэхээр бичиг баримт бүрдүүлэх гэж консулын байр луу орсон түүнийг Саудын Арабын засгийн газраас захиалгаар хөнөөсөн, тэр тусмаа Саудын Арабын ханхүүг энэ хэрэгтэй холбоотой гэх таамаглал хамгийн хүчтэй байгаа юм.

Өчигдөрхөн мөрдлөгийн явцад түүний зүүж явсан бугуйн цагнаас консулын байранд тамлан алсан байж болзошгүй дуут бичлэг олдсон бол өнөөдөр түүнийг алсан хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийн дотор Саудын ханхүүгийн хамгийн ойрын гурван бие хамгаалагч байгаа тухай мэдээ тархаж эхэллээ. Сэтгүүлчийг алга болдог өдөр Саудын Арабын 15 хүний бүрэлдэхүүнтэй хоёр онгоц Туркийн Ататурк нисэх онгоцны буудалд газардаад тэр өдөртөө буцсан байсан. 15 хүний дотор шүүх эмнэлгийн шинжээч байсан нь сэжгийг улам баталж байгаа юм. Тэдний паспортыг шалгахад Саудын Арабын  ханхүүг Английн хатан хаантай уулзах үед дагалдаж явсан хамгийн ойрын гурван бие хамгаалагч байсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Гэсэн ч Саудын эрх баригчид дээрх мэдээллүүдийг үгүйсгэсээр байна.

Өөр нэг дуулиан нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео сэтгүүлчийн алга болсон хэргийн талаар Саудын Арабын хаан, ханхүү нартай уулзсан өдөр Саудын Араб АНУ-д 100 сая долларыг шилжүүлсэн явдал байв. АНУ Саудын Арабаас үнэнийг олж илрүүлэхийг шаардаад байсан ч ийнхүү Саудын Арабаас 100 сая доллар авсан нь хүмүүсийн хардлагыг төрүүлжээ. Үнэн хэрэгтээ энэ мөнгө нь өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын Сирийн хойд хэсгийг тогтворжуулах хөтөлбөрт дэмжлэг үзүүлэхэд зориулан хандивласан мөнгө байсан хэмээн талууд тайлбарласан байна. Ямартай ч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп  "Хэрэв сэтгүүлчийг хөнөөсөн нь нотлогдвол Саудын Арабын эсрэг хатуу арга хэмжээ авна" гэж мэдэгдэж байсан билээ.

Эх сурвалж: www.thesun.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж