Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Хуучирсан мэдээ: 2018.10.18-нд нийтлэгдсэн

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК-ийн хооронд байгуулах хоёр дахь Компакт гэрээ боловсруулах Үндэсний ажлын алба

 

Хөтөлбөрийн нэр: УЛААНБААТАР ХОТЫН НИЙТ УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн хяналт, менежментийн үйлчилгээ үзүүлэх, барилга угсралтын ажилд хяналт тавих зөвлөх компани сонгон шалгаруулах тухай 

ЗАРЛАЛЫН/ГЭРЭЭНИЙ ДУГААР : Natsec/Proc/004

Мянганы Сорилтын  Компакт гэрээний дагуу хэрэгжүүлэх Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд Хөтөлбөрийн хяналт, менежментийн үйлчилгээ үзүүлэх, барилга угсралтын ажилд хяналт тавих зөвлөх компани сонгон шалгаруулах олон улсын өрсөлдөөнт тендерийг зарлаж байна.

Энэхүү тендерийн зорилго нь Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий Монголын Мянганы Сорилтын санд (i) барилга угсралтын шат эхлэхээс өмнө болон явцад хөтөлбөрийн хяналт, менежментийн үйлчилгээг үзүүлэх, (ii) дэд бүтцийн төслүүдийн барилга угсралтын шатанд захиалагч байгууллагыг төлөөлөн техникийн хяналт тавих компанийг сонгон шалгаруулахад оршино.

Шалгарсан зөвлөх компани  нь дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана. Эдгээр нь:

  • Хөтөлбөрийн хяналт, менежментийн үйлчилгээ үзүүлэх: Тус хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг нэгдсэн удирдлагаар ханган, оролцогч талуудтай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, хэрэгжилтийн явцад хариуцлагатай, ил тод байдлыг бэхжүүлэн ажиллах;
  • Барилга угсралтын ажлын явцад хяналт тавих: Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичиг дэх Ажлын даалгавар болон холбогдох гэрээнд заасны дагуу барилгын зураг төсөл боловсруулах, цаашлаад барилга угсралтын шатанд Монголын Мянганы Сорилтын сантай зөвшилцөх үндсэн дээр Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны (FIDIC) гэрээнд заасан Инженер буюу Захиалагч байгууллагын төлөөлөгчийн чиг үүргийг хэрэгжүүлэх, төслийн хэрэгжилтийн чанар, үр дүнг баталгаажуулах зэрэг болно.

Зөвлөх үйлчилгээний тухай энэ зарлал нь 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр “dgMarket”, Нэгдсэн Үндэстний Байгууллагын “UNDB Online” цахим хуудаснаа, Монголын өдөр тутмын “Өнөөдөр” болон “Үндэсний шуудан” сонинд тус тус нийтлэгдсэн Худалдан авах ажиллагааны тухай ерөнхий зарлалд суурилсан болно.

Зөвлөх компанийг Чанар, үнийн хосолмол үнэлгээний аргачлалыг ашиглан сонгон шалгаруулна. Энэ аргачлалын талаар МСК-ийн цахим хуудас дээрх (www.mcc.gov/ppg) Төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамж болон түүнд нийцүүлэн бэлтгэсэн зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгээс дэлгэрэнгүй үзнэ үү.

Энэ тендер нь оролцохыг сонирхсон аливаа зөвлөх компанид нээлттэй. Зөвлөх компаниуд тендерийн баримт бичигт заасны дагуу зөвлөх үйлчилгээг амжилттай гүйцэтгэх, гэрээ хэрэгжүүлэх чадавхи болон нөөц боломжоо нэмэгдүүлэх зорилгоор түншлэлийн хэлбэрээр санал ирүүлж болно.

Гэхдээ тус хөтөлбөрийн хүрээнд ажлын зураг төсөл боловсруулах, байгаль орчин нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ болон бусад холбогдох судалгааг хийж гүйцэтгэхээр шалгарсан компани нь Хөтөлбөрийн хяналт, менежментийн үйлчилгээ үзүүлэх, барилга угсралтын ажилд хяналт тавих зөвлөх үйлчилгээг үзүүлэхийг зөвшөөрөхгүй болохыг анхаарна уу.

Тендерт оролцох сонирхолтой компаниуд “Request for Mongolia PMC&CS RFP” гэсэн гарчигтай, бүтэн нэр, оршин буй хаяг зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл агуулсан цахим шууданг PA-Mongolia@charleskendall.com хаягаар шууд, хуулбарыг enkhtungalag.togtokh@mca-1.org хаягт илгээн бүртгүүлж зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичиг хүлээн авна. Ингэснээр Тендерийн баримт бичгийн талаарх шинэ тутам мэдээллийг тухай бүрт авах боломжтой болно.

Зөвлөх компаниуд тендерийн саналаа Тендерийн өгөгдлийн хүснэгт дэх 18.1 дэх зааварчилгааны дагуу бэлтгэж, Улаанбаатарын цагаар 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн өглөөний 10.00 цагаас өмнө электрон байдлаар ирүүлэх ба хугацаа хэтэрсэн саналыг хүлээн авахгүй.

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК-ийн хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний тухай товч танилцуулга: Америкийн Нэгдсэн Улсын Мянганы Сорилтын Корпораци (MCK) нь сайн засаглал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжих, хүний хөгжилд хөрөнгө оруулахаар зорин ажиллаж буй улс орнуудад туслалцаа үзүүлэх үндсэн зорилго бүхий Засгийн газрын агентлаг юм. Гадаад харилцааны яамаар төлөөлүүлэн Монгол Улсын Засгийн газар, МСК-аар төлөөлүүлэн АНУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Компакт гэрээний дагуу Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх цогц хөтөлбөрт зориулан 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлэх ба тус хөтөлбөрийн хүрээнд дараах гурван төслийг хэрэгжүүлнэ. Эдгээр нь:

  • Улаанбаатар хотын нийт ус хангамжийг газрын доорх усны баруун эх үүсвэрээс нэмэгдүүлэх төсөл: Энэ төслийн хүрээнд гүний худгууд, холбогдох дэд бүтэц, шугам сүлжээ, усан сангуудыг барьж, олборлосон газрын доорх усны эрдэс бодис, болзошгүй бохирдлыг арилган унд-ахуйн шаардлагад нийцүүлэх ус гүн цэвэршүүлэх дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулах;
  • Хаягдал усыг дахин боловсруулах төсөл: Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал усыг дахин боловсруулж дулааны цахилгаан станцуудын үйлдвэрлэлийн хэрэгцээнд эргүүлэн ашигласнаар газрын доорх усны эрэлтийг бууруулж улмаар чөлөөлөгдсөн эх үүсвэрээр Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх;
  • Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл: Компакт гэрээгээр хэрэгжүүлэх төслүүдийн үр ашгийн тогтвортой байдлыг урт хугацаанд хангах зорилгоор усны салбарын институцийн тогтолцоо, хууль эрх зүйн орчин, бодлого зохицуулалтыг сайжруулах, чадавхийг бэхжүүлэхэд техникийн туслалцаа үзүүлэх төсөл зэрэг болно.

 

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК-ийн хооронд байгуулах хоёр дахь Компакт гэрээ боловсруулах Үндэсний ажлын алба

Гадаад харилцааны яам

Энхтайвны өргөн чөлөө 7, Улаанбаатар хот-14210, Монгол Улс


 

National Secretariat for Development of the Second Compact Agreement between

the Government of Mongolia and the US Millennium Challenge Corporation

 

Program Name: MONGOLIA WATER COMPACT

Consulting Services for Program Management Consultant and Construction Supervisor

NOTICE/CONTRACT NUMBER: Natsec/ Proc/004

National Secretariat invites proposals for consulting services to perform program management, design management and construction supervision for Water Supply Project to be implemented under the Millennium Challenge Compact.

Through this international procurement, the Government of Mongolia intends to hire a consultant to serve as (i) the program manager for pre-construction, construction and construction related activities and (ii) the employer’s technical representative for the Water Supply Project and construction supervision engineer for MCA-Mongolia to be established to oversee and manage the implementation of all aspects of the Compact.

This consultant will be called the Program Management Consultant (“PMC”). The role of the PMC will be:

  • Program Management: To support MCA-Mongolia in managing and implementing all components of the Water Supply Project; in developing clear reporting lines; and in ensuring high levels of accountability and transparency, effective communication, and timely professional decision-making; and
  • Construction Supervision: To fulfill the role of Employer’s representative and Engineer for the FIDIC-based contracts for any design and construction activities under the Water Supply Project and ensure project quality, in full consultation with MCA-Mongolia and as defined by the Terms of Reference of the RFP and associated Contract Agreement.

This SPN for Request for Proposals (“RFP”) follows a General Procurement Notice that appeared in dgMarket, UNDB Online, and Mongolian daily newspapers Today and National Post on July 9, 2018.

A Consultant will be selected under the Quality and Cost Based Selection (QCBS) Method, the evaluation procedure for which is described in sections of the RFP in accordance with “MCC Program Procurement Guidelines” which are provided on the MCC website (www.mcc.gov/ppg).

This RFP is open to all eligible entities (“Consultants”) that wish to respond. Subject to restrictions noted in the RFP, Consultants may associate with other consulting firms to enhance their capacity to successfully carry out the assignment.

Please note that the Government has also released a RFP for Consulting Services for the Preparation of Detailed Designs/ESIA/RAP for the Bulk Water Supply Expansion. The Consultant (or Consultants) that perform the services requested in that RFP will be excluded from providing supervision services or design review services in the contract to be awarded as a result of this procurement.

To register and request the RFP, interested consultants should send an e-mail with the subject line, “Request for Mongolia PMC&CS RFP”, to Procurement Agent at PA-Mongolia@charleskendall.com, with copy to enkhtungalag.togtokh@mca-1.org, Procurement Specialist at the National Secretariat. Consultants should provide their full contact information in the email message. This will also ensure that interested parties receive updates regarding this RFP.

Proposals must be delivered to the address and in the manner specified in Clause 18.1 of the ITC no later than 10:00 am Ulaanbaatar time (GMT +8), on January 08, 2019. Please note that only electronic Proposals shall be accepted. Late Proposals will not be accepted under any circumstances.

The Second Compact Agreement between the Government of Mongolia and the US Millennium Challenge Corporation: The Millennium Challenge Corporation (“MCC”) is a U.S. Government agency that assists developing countries committed to good governance, economic freedom, and investment in their people. The United States of America, acting through the Millennium Challenge Corporation and the Government of Mongolia (the “Government”) acting through the Ministry of Foreign Affairs have entered into a Millennium Challenge Compact. The Compact includes investment of approximately USD 350 million toward three closely related activities in the water sector:

  • A Downstream Wells Activity, to construct new groundwater wells with attendant transmission lines, reservoirs, and an advanced water purification plant;
  • A Wastewater Recycling Activity, to construct a new wastewater recycling plant and pipelines to provide high-quality treated wastewater that can be used instead of fresh water by water-intensive industries, thereby increasing the amount of fresh water available for household consumption; and
  • A Water Sector Sustainability Activity, to support policy reforms, capacity building, and technical assistance to improve the long-term sustainability of Ulaanbaatar’s water supply.

 

National Secretariat for Development of the Second Compact Agreement between the Government of Mongolia and the US Millennium Challenge Corporation 

Ministry of Foreign Affairs, Room 54

7A Peace Avenue Ulaanbaatar – 14210, Mongolia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж