Ирээдүйгээс "ирсэн" залуу

Хуучирсан мэдээ: 2018.10.18-нд нийтлэгдсэн

Ирээдүйгээс "ирсэн" залуу

Ирээдүйгээс "ирсэн" залуу

Ирээдүйгээс ирэгсэд, өнгөрсөн рүү буцагсдын тухай кино олон байдаг. Тэдгээр киног үзэхэд үнэхээр ийм зүйл байх боломжтой мэт сэтгэгдэл төрдөг шүү дээ. Оросын Волгоград мужийн Жирновск хотод дэлхийн дайнууд хэзээ эхэлж, хэзээ дуусахыг өөрөө яг л тэр цаг үеэс нь ирсэн мэт урьдчилан хэлдэг байсан нэгэн эрэгтэй байжээ. Түүний охин 70 настай Светлана Булгакова эцэг нь яг ямар хүн байсныг тогтоохоор судалж ирсэн байна.

Түүний ярьснаар аав Евгений Гайдучок нь дэлхийн дайнд аль тал нь хэрхэн, хэдний өдөр ялахыг яг таг хэлсэн байжээ. Тэрбээр өөрийгөө цаг хугацаагаар аялдаг гэж ярьдаг байсан аж. Мөн 2003 онд АНУ-ын армиас халагдсан Скотт Беннет гэх эр нууц ажиллагаануудын талаар хэвлэлд урьдчилан ярьж, үүнээсээ болж армиас халагджээ. Тэгвэл бас нэгэн “цаг хугацаагаар аялагч” АНУ-аас Орост иржээ. Өөрийгөө 2030 оноос ирсэн гэх Ноа Новак “НТВ” телевизэд ярилцлага өгсөн байна. Залуу аюулгүй байдалдаа анхаарч нүүр царай болон дуу хоолойгоо нууцлахыг хүсжээ. Залууг худал хэлж байгаа эсэхийг шалгадаг төхөөрөмжөөр шалгахад огтхон ч худлаа ярихгүй байгаа нь тогтоогдсон байна. Тэрбээр “Би 2030 оноос ирсэн. Хариуцлага алдсанаасаа болж ажлаасаа халагдаад Орос руу ирлээ” гэжээ. Залуугаас “2030 онд Дональд Трамп хэрхэн амьдарч байна вэ” гэж асуухад “Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод 2026 онд нас барсан. 2030 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр анх удаагаа өнгөт арьстай эмэгтэй сонгогдсон” гэж хариулсан байна.  Ноа Новак "2030 онд хорт хавдрыг эмчилдэг эм тариа гарч, хүмүүс цаг хугацаагаар аялдаг болж, Солонгосын хойгт АНУ-ын оролцоотой дайн дэгдсэн байна" гэж хэлжээ. Түүнд итгэхэд бэрх ч худал хэлж байгаа эсэхийг тогтоодог төхөөрөмжийг яагаад ч хуурч болдоггүйг “НТВ” телевиз нэвтрүүлгээрээ онцолсон байлаа. Харин зарим хүмүүс залууг сэтгэцийн өвчтэй гэж үзжээ. Учир нь сэтгэцийн өвчтэй хүн өөрийнхөө ярьж буй зүйлд итгэчихсэн байдаг учир худал үнэнийг тогтоогч төхөөрөмж түүнийг үнэн ярьж байна хэмээн заадаг гэнэ.

Эх сурвалж:www.express.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж