Помпей хот өөр өдөр сүйрснийг шинэ олдвор нотолжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.18-нд нийтлэгдсэн

Помпей хот өөр өдөр сүйрснийг шинэ олдвор нотолжээ

Помпей хот өөр өдөр сүйрснийг шинэ олдвор нотолжээ

Өмнө нь олдож байсан бичээсүүд болон түүхийн олдворуудаас үзвэл эртний Ромын Помпей хот нь Весивиус галт уулын дэлбэрэлтэнд өртөж, нийтийн тооллын 79 оны наймдугаар сарын 24-нд сүйрсэн байна. Харин саяхан Помпейн археологийн газраас шинэ олдвор буюу чулуун бичээсийг илрүүлсэн бөгөөд үүгээр Весивус галт уулыг нийтийн тооллын 79 оны аравдугаар сарын 17-ны өдөр дэлбэрсэн хэмээн нотолж байгаа юм. Энэ нь өмнөх түүхийн сурвалжуудад бичигдсэн өдөр буюу наймдугаар сарын 24-өөс даруй хэдэн долоо хоногийн дараа болсон үйл явдал болж таарч байна. Археологчидийн багийн ахлагч Массимо Осаннагийн Италийн хэвлэлийнхэнд өгсөн мэдээллээс үзвэл, тэдний саяхан Помпейн тууринаас олсон чулуун бичээс дээр “11-р сараас 16 өдрийн өмнө” хэмээн бичсэн нь галт уул аравдугаар сарын 17-нд дэлбэрснийг өгүүлж байгаа ажээ. “Бид одооноос түүхийн номнуудад засвар хийж, шинээр хэвлэгдэх номнуудад Помпей хотын сүйрсэн өдрийг өөрөөр бичих хэрэгтэй боллоо.” Хэмээн Италийн соёлын сайд Алберто Бонисоли хэлжээ.

Помпей нь Итали дахь хамгийн их жуулчин очдог газруудын нэг бөгөөд 2018 он гарснаас хойш гурван сая гаруй жуулчин очсон байна. Галт уулын дэлбэрэлт маш хүчтэй байсныг үнс нь Египет, Сирийн нутаг дэвсгэр хүртэл хийссэн нь нотлодог. Тус хотыг сүйрснээс хойш маш олон жил өнгөрөхөд балгас дээр нуур цөөрөм бий болж, мод цэцэгс ургасны дараа 16-р зуунд италийн уран барилгач санамсаргүй олж нээжээ. Гэвч удалгүй эртний хотоос алт, эрдэнэс ухаж гаргаж байгаа мэдээг дуулсан хүмүүс Неополь хотын ойролцоох газруудыг хайр найргүй ухснаар чухал түүхийн олдворуудыг ихээр сүйтгэсэн байдаг байна. Гэсэн ч түүхт Помпей хотын тууриас хүн төрөлхтний урлаг, шинжлэх ухааны сор болсон сонирхолтой бүтээлүүдийг ихээр олж илрүүлсэн байдаг.

Эх сурвалж: www.theguardian.com

Ө.ПҮРЭВХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж