Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар “Манай хороо-Миний гудамж” аяныг зохион байгуулахаар баталсан юм.
Аян өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс энэ сарын 1-н хүртэл үргэлжилсэн. Аяны шилдгүүдийг өчигдөр /10.17/ тодруулж, шагналыг гардууллаа.
“Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд шилдэг тохижилттой дүүрэг, байгууллага, ААН, хороо, гэр хорооллын өрх, шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага шалгаруулах ажлын хэсгүүд батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулсан байна.
Шилдэг дүүргээр
I байр Хан-Уул дүүрэг,
II байр Налайх дүүрэг
III байр Багануур дүүрэг
Шилдэг байгууллага ААН-ээр /орон сууцны хороолол/
I байр Хан-Уул дүүрэг Гоёо ХХК,,
II байр Сүхбаатар дүүрэг СИТИ их сургууль
III байр Багануур дүүрэг “Багануур” ХК
Шилдэг байгууллага, ААН /гэр хороолол/
I байр Налайх дүүрэг “Сайн номун хийд”
II байр Сонгинохайрхан дүүрэг “Арвайн үндэс” ХХК
III байр Хан-Уул дүүрэг “Авто шил”
Шилдэг тохижилттой хороо /орон сууцны хороолол/
I байр Багануур дүүрэг 3-р хороо
II байр Налайх дүүрэг 2-р хороо
III байр Сонгинохайрхан дүүрэг 13-р хороо
Шилдэг тохижилттой хороо /гэр хороолол/
I байр Багануур дүүрэг 1-р хороо
II байр Хан-Уул дүүрэг 13-р хороо
III байр Баянзүрх дүүрэг 27-р хороо
Шилдэг тохижилттой гэр хорооллын өрх
I байр ХУД-ийн 10-р хорооны иргэн Ж.Очирбат
II байр СХД-ийн 10-р хорооны иргэн Ц.Цогт-Очир
III байр НД-ийн 1-р хорооны иргэн Ш.Батхишиг
Шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага
I байр Чингэлтэй дүүрэг “Тохижилт үйлчилгээ” ХХК
II байр Сүхбаатар дүүрэг “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ
III байр Сонгинохайрхан дүүрэг, Сүхбаатар дүүрэг “Улаанбаатар шинэчлэл” ХХК-иуд шалгарсан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.