Цагаан-Овоо суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.10.18-нд нийтлэгдсэн

Цагаан-Овоо суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгууллаа

Цагаан-Овоо суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгууллаа

Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслийг  2016-2019 онуудад хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Уг төсөл нь Говь-Алтай,  Хөвсгөл,  Дорнод,  Сүхбаатар аймгийн 12 суманд хэрэгжиж байгаа юм.

Тэгвэл төсөл хэрэгжиж буй Дорнод аймгийн Цагаан-овоо суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургуулийн үеэр “Сайн дурын аврагч бэлтгэх” сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нар болон сумын иргэд   гал түймэр унтраах болон эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх тактикийн сургуулийг зохион байгуулж, гамшгаас хамгаалах мэдлэгээ бататгалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж