Хууль зүй, дотоод хэргийн сайд БНСВУ-д айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.18-нд нийтлэгдсэн

Хууль зүй, дотоод хэргийн сайд БНСВУ-д айлчилж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд БНСВУ-д айлчилж байна

БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам-ын урилгаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй төлөөлөгчид БНСВУ-д 10 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд айлчилж байна. Айлчлалын хүрээнд сайд Ц.Нямдорж Вьетнам Улсын Тэргүүн Шадар сайд Чыонг Хоа Бинь-д бараалхав. Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам-тай албан ёсны хэлэлцээ хийж, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон БНСВУ хоорондын гэрээ”-д гарын үсэг зурав.

Төлөөлөгчид Вьетнам Улсын Мансууруулах бодистой тэмцэх газар, Хорих ангиудын удирдах газар, Аюулгүй байдлын академид тус тус зочилж, удирдлага нартай уулзалт хийн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Айлчлалын үеэр ХЗДХЯ, НАБЯ-ны холбогдох газрын дарга нар “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон БНСВУ хоорондын хэлэлцээр”-ийн төслөөр хэлэлцээ хийж, төслийг үзэглэв.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж