Оюутолгой, Эрдэнэс Тавантолгойн уурхайд машин шатжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.18-нд нийтлэгдсэн

Оюутолгой, Эрдэнэс Тавантолгойн уурхайд машин шатжээ

Оюутолгой, Эрдэнэс Тавантолгойн уурхайд машин шатжээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюутолгойн гүний уурхайд /2018.10.15/ осол гарчээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багт “Оюутолгой” ХХК-ийн гүний уурхайн нэгдүгээр босоо аманд дунд оврын  LO-055 улсын дугаартай JCВ загварын дугуйт ачигч шатжээ. Улмаар утаажилтын бүсээс 505 уурхайчинг аюулгүй гаргаж, ослын нөхцөл шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэлсэн байна.

Тус компаниас гаргасан мэдээлэлд “Компанийн гүний уурхайд дунд оврын хөдөлгөөнт тоног төхөөрөмжид гал гарсан бөгөөд тус ослын улмаас ажиллагсдын эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй болно. Манай баг, хамт олон уурхайн ослын үед авч хэрэгжүүлэх аюулгүй ажиллагааны төлөвлөгөө ба дарааллын дагуу түргэн шуурхай ажилласны үр дүнд нийт уурхайн бие бүрэлдэхүүн, туслан гүйцэтгэгч компанийн ажиллагсад аливаа бэртэл, гэмтэл авсангүй. Энэ цаг мөчид бид ослын шалтгаан тодруулах, хохирлыг тодорхойлохоор Ханбогд сумын Онцгой байдлын алба, Цагдаагийн газартай хамтран ажиллаж байна” гэжээ. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоож, дүгнэлт гарахад 14 хоногийн хугацаа шаардлагатай юм байна.

Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сум Тавантолгойн Цагаан-Овоо багт “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн уурхайн задгай талбайд LVR-9350 дугаартай дугуйт ачигчийн хөдөлгүүр 2018 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 14:53 цагт шатжээ. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан мэдээлэхдээ “Эрдэнэс таван толгой” ХХК-д гарсан галыг унтраахаар  Онцгой байдлын багийн дөрвөн алба хаагч, гурван автомашинтай  ажиллаж 15:05 цагт унтраасан. Энэ үеэр хүний эрүүл мэндэд хохирол учраагүй” гэж мэдээллээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж