АТГ: Хурандаа Ч.Болдбаатар 1.3 сая долларын хэрэгт холбоогүй гэв | News.MN

АТГ: Хурандаа Ч.Болдбаатар 1.3 сая долларын хэрэгт холбоогүй гэв

Хуучирсан мэдээ: 2018.10.18-нд нийтлэгдсэн

АТГ: Хурандаа Ч.Болдбаатар 1.3 сая долларын хэрэгт холбоогүй гэв

АТГ: Хурандаа Ч.Болдбаатар 1.3 сая долларын хэрэгт холбоогүй гэв

Олон нийтийн сүлжээ, зарим мэдээллийн хэрэгслээр “Цагдаагийн ерөнхий газрын Төмөр зам дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатарын гэр, албан тасалгаанаас 1.3 сая ам.доллар хураагдсан” гэх мэдээлэл олон нийтэд цацагдсан.

Цагдаагийн байгууллагаас Авлигатай тэмцэх газарт хандахад хурандаа Ч.Болдбаатар нь уг хэрэгт холбогдолгүй болохыг албан бичгээр мэдэгдсэн байна. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн албан бичигт “Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй эрүүгийн дугаар хэрэгт Төмөр зам дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатарын гэр, албан тасалгаанаас 1.3 сая ам.доллар хураагдсан гэх ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдсэн” гэжээ.

Уг мэдэгдэлд Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг 2018 оны аравдугаар сарын 2-ны өдөр “1.3 сая ам.долларын хэрэгт цагдаагийн алба хаагч холбогдолгүй” гэж залруулга мэдээлэл өгч байсан аж. 

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Болд 2018-10-18 202.179.31.37

За за хэрэг замхраг нь

Avatar

зочин 2018-10-18 202.179.31.242

Ерөнхийлөгч маш их мэдээлэлтэй учраас би хүн гүтгээгүй гэж хэлээд, энэ хэрэгт оролцсон цагдаагийн генерал байсан хүн хүртэл бий гэсэн ш дээ. Харин энэ хурандаа энэ хэрэгт би ямар ч оролцоогүй гээд л энд тэндээс тодорхойлолт энэ тэр аваад байгаа нь нэг л сонин байна даа. Ёстой л нөгөө юун гуя гэдэг шиг. ккк

Avatar

Зочин 2018-10-18 119.40.98.26

tohirchihloo

Avatar

Зочин 2018-10-18 103.57.94.99

Urunhiilugch yu gej hudlaa helev gej

Avatar

Зочин 2018-10-18 66.181.165.237

баттулга хэлээд байсан уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж