Олон нийтийн сүлжээ, зарим мэдээллийн хэрэгслээр “Цагдаагийн ерөнхий газрын Төмөр зам дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатарын гэр, албан тасалгаанаас 1.3 сая ам.доллар хураагдсан” гэх мэдээлэл олон нийтэд цацагдсан.
Цагдаагийн байгууллагаас Авлигатай тэмцэх газарт хандахад хурандаа Ч.Болдбаатар нь уг хэрэгт холбогдолгүй болохыг албан бичгээр мэдэгдсэн байна. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн албан бичигт “Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй эрүүгийн дугаар хэрэгт Төмөр зам дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатарын гэр, албан тасалгаанаас 1.3 сая ам.доллар хураагдсан гэх ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдсэн” гэжээ.
Уг мэдэгдэлд Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг 2018 оны аравдугаар сарын 2-ны өдөр “1.3 сая ам.долларын хэрэгт цагдаагийн алба хаагч холбогдолгүй” гэж залруулга мэдээлэл өгч байсан аж.
Э.АРИУН