Крым хойгийн коллежид халдлага гарч 19 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.10.18-нд нийтлэгдсэн

Крым хойгийн коллежид халдлага гарч 19 хүн амь үрэгджээ

Крым хойгийн коллежид халдлага гарч 19 хүн амь үрэгджээ

ОХУ-ын Крым хойгийн Керченскийн Политехникийн коллежид өчигдөр орой тэсрэх бөмбөг дэлбэлсэн халдлага гарч, 19 хүн амь үрэгдсэнийг “Tass” агентлаг мэдээлжээ. Орон нутгийн захирагч Сергей Аксёновын мэдээлснээр халдлагыг тус коллежийн дөрөвдүгээр курсын оюутан үйлдэж, дараа нь амиа хорлосон аж. Сэжигтэн Владислав Росляковын цогцсыг коллежийн хоёрдугаар давхарт байрлах номын сангаас олсон байна. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард ан агнах зорилгоор галт зэвсэг эзэмших эрхийг олж авсан байжээ.

Дэлбэрэлтийн улмаас 50 гаруй хүн гэмтэж бэртсэн ба хэргийг ОХУ-ын мөрдөн шалгах хорооноос шалгаж байна. Түүнчлэн халдлага үйлдэхэд ашигласан тэсрэх бөмбөгийг шинжээчид судалж байгаа аж.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хохирогчдод гүн эмгэнэл илэрхийлж, Крым хойгт гурван өдрийн гашуудал зарласан байна.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж