“Хөзрийн хаан” Чоу Юнь Фат | News.MN

“Хөзрийн хаан” Чоу Юнь Фат

ХҮМҮҮС

“Хөзрийн хаан” Чоу Юнь Фат

“Хөзрийн хаан” Чоу Юнь Фат

“Хөзрийн хаан” киногоор нь монголчуудын сайн мэдэх Хонконгийн жүжигчин, Холливудын од Чоу Юнь Фат өөрийн бүх хөрөнгө болох 714 сая ам.долларыг сайн үйлсэд хандивласан нь олны анхаарлыг татлаа. “News” агентлаг энэ удаагийн “Хүмүүс” буландаа түүний амьдрал, уран бүтээлийг онцолж байна.

Үзэгчдэд Чоу Юнь Фат гэхээр шүдэнзний мод зууж, гар буу агссан хар хослолтой залуу нүдэнд нь буудаг. Тэрбээр 1980 оноос хойш 121 кино, 24 телевизийн цувралд дүр бүтээжээ.

БЛИЦ

Нэр: Чоу Юнь Фат (нэг хэсэг өөрийгөө Дональд Чоу хэмээн нэрлэж байсан)

Нас: 63 (1955 оны тавдугаар сарын 18)

Төрсөн: Викториа эргийн ойролцоо орших Ламма арал

Яс үндэс: хакка

Өндөр: 183.5 см

Жин: 70 кг

Гэр бүл: эхнэртэй, хүүхэдгүй

Чоу Юнь Фатын угсаа гарал Хятадын “хакка” гэх үндэстний цөөнхөд багтдаг. Тус үндэстний онцлог нь мужаас мужийн хооронд ямар нэгэн бүртгэл хийлгэлгүй “нүүдэллэн” амьдардгаараа бусдаас ялгардаг байна. Аав нь “Shell Oil” газрын тосны компанид ажилладаг байсан бол ээж нь тариачин бас цэвэрлэгч хийдэг байжээ. Тэдний гэр бүл 1965 онд Хонконгийн алслагдсан дүүрэг рүү шилжин суурьшжээ. Улмаар 1975 онд “Shaw Bros” продакшны салбар “TVB” телевизээс Чоу Юнь Фатыг шалгаруулалтад орохыг урьснаар жүжигчин болох эхлэл нь тавигджээ. Тухайн онд тэрбээр гурван ч газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан байв. Царайлаг, нээлттэй зан төлөв нь түүнийг телевиз, киноны найруулагчдын анхааралд оруулсан аж. “People” сэтгүүлд 2002 онд түүнийг хамгийн царайлаг 50 хүний нэгээр нэрлэж байжээ.

ЭНГИЙН АМЬДРАЛЫГ ЭРХЭМЛЭГЧ

Чоу Юнь Фат дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотуудын нэг Хонконгод удаан хугацаанд амьдарч байгаа боловч сард 100 ам.долларын л зарлага гаргадаг гэнэ. Тэрбээр Азийн бусад баячууд шиг эд мөнгөөр туйлдаггүй, өдөр тутамдаа нийтийн тээврээр зорчиж, энгийн амьдралыг эрхэмлэдэг нэгэн аж. Түүний хувцасны шүүгэнд голдуу 98 юань орчим үнэтэй цамц, 15 юанийн сандалууд байдаг аж. Дэлгүүр хэсэхээрээ худалдагчдаас “бараагаа хямдруулах уу?” гэж байнга асуудаг ба биед эвтэйхэн хувцсыг чухалчилдаг гэж ярьжээ. Түүний эхнэр Жасмин Таны хэлснээр Чоу Юнь Фат 17 жилийн турш нэг л “Nokia” гар утсыг эвдрэх хүртэл нь ашигласан гэнэ. Гэтэл түүний жилийн орлого 2014 оны байдлаар 21.9 сая ам.долларт хүрч, Хонконгийн хамгийн өндөр орлоготой хоёр дахь жүжигчнээр нэрлэгдэх болжээ. Чоу Юнь Фат буяны үйлсэд идэвхийлэн оролцдог. Өмнө нь тэрбээр 2008 онд кино зураг авалт болон бусад үед авахуулсан зургуудаараа ном гаргаж, олсон ашгаа Сичань мужийн газар хөдлөлтөд өртсөн иргэдэд хандивлажээ. Түүний ном Хонконг болон Парис хотноо зарагдсан байна.

ХОЁР УДАА ГЭРЛЭСЭН Ч ХҮҮХЭДГҮЙ

Чоу Юнь Фат хоёр удаа гэрлэсэн. Түүний анхны эхнэр нь телевизийн жүжигчин Кандис Юү юм. Тэд 1983 онд гэрлэсэн ч есөн сарын дараа салсан байна. Үүний дараа тэрбээр Хонконгийн алдартай жүжигчин Иди Чантай таван жилийн турш үерхсэн ч тэд салжээ. Хосууд салсны дараа Иди Чан амиа хорлох оролдлого хийж байсан аж. Эцэст нь Чоу Юнь Фат одоогийн эхнэр болох Сингапур гаралтай хөрөнгөтөн гэр бүлийн охин Жасмин Тантай гэр бүл болжээ. Хосууд 1991 онд анхны хүүхдээ өлгийдөхөөр баяр хөөртэй байсан ч охин нь есөн сартай байхдаа хүйгээ хүзүүгээрээ ороосноос боогдож нас баржээ. Хүүхдээ алдсан шаналал, зовлонг хосууд нэг нэгнээ түшиж тулсаар долоон жилийн дараа бүрэн даван туулжээ. Улмаар хосууд анхны хүүхдээ алдсанаас хойш  дахин хүүхэдтэй болоогүй.

Тэрбээр Хятадын засгийн газрын удаан хугацаанд хэрэгжүүлсэн “нэг хүүхэд” бодлогыг эсэргүүцдэг хүмүүсийн нэг. Тэрбээр “Би бага байхаасаа л хоёр хүү нэг охинтой болохыг мөрөөддөг байсан. Тэгээд л энэ хууль буруу гэж боддог байсан. Тиймээс ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Гэхдээ 45 хүрээд л энэ асуудлаар ярихаа больсон. Эхнэр бид хоёр хүүхэдгүй ч сайхан амьдарч байна” хэмээн нэгэн сэтгүүлд ярьсан байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-18 182.160.39.55

kkk ch.oyunbat bhdaa ch yahav dee goyo um be kkk

Avatar

Зочин 2018-10-18 202.21.106.141

Мундаг хүн юмаа.

Avatar

Зочин 2018-10-18 202.170.84.184

Энэ Ч.Оюунбат ах ч мундаг л даа угаасаа.

Avatar

зочин 2018-10-18 58.140.202.122

МАНАЙ ШУНАЛЫН ТИПНҮҮД ТОМ ЖИЖИГ ХУЛГАЙЧУУД ЭНИЙГ УНШААСАЙ

Avatar

зочин 2018-10-18 202.70.44.146

мундаг хүн байна гэхдээ хүүхэдгүй нь харамсалтай юм аа

Avatar

Зочин 2018-10-18 103.229.120.116

Монголоор: Чэ Оюун Бат!

Avatar

Зочин 2018-10-18 45.64.134.172

Manai ed hurungu, avilga shunalaae duursen medeen dundaas iim yum unshhaar setgel ongoih shig bolohii

Avatar

Зочин 2018-10-18 73.231.241.51

Mundag yumaa! Gehdee yaaj $100 – oor amidardag bnaa? Hong Kong chn aimar unetei hot bish bilu?

Avatar

Зочин 2018-10-18 202.170.94.90

geriin asuudliig n exner n shiidcixdeg blguidee… uurtuu gargaj bgaa zardal n 100$

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж