БСШУСЯ: Хараагүй иргэдэд кофе шоп-оо түрээсгүй ашиглуулна | News.MN

БСШУСЯ: Хараагүй иргэдэд кофе шоп-оо түрээсгүй ашиглуулна

Хуучирсан мэдээ: 2018.10.18-нд нийтлэгдсэн

БСШУСЯ: Хараагүй иргэдэд кофе шоп-оо түрээсгүй ашиглуулна

БСШУСЯ: Хараагүй иргэдэд кофе шоп-оо түрээсгүй ашиглуулна

“News” агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ?” буланг бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаар Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамыг онцолж байна.


СУРАГЧДЫН АМРАЛТЫГ СУНГАХ ТАЛААР СУДАЛЖ БАЙНА

Энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хийх ажлын талаар хэлэлцсэн байна. Энэ үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралтыг сунгаж арванхоёрдугаар сарын 15-наас хоёрдугаар сарын 15-н хүртэл буюу өвлийн ид хүйтэн үед вирусийн халдвараас урьдчилсан сэргийлж хоёр сар амраах тухай асуудал хөндөгджээ. Хэрэв сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг сунгаж хоёр сар болгох бол нийслэл, орон нутгаар ялгах шаардлагатай гэж Засгийн газрын гишүүд үзжээ. Учир нь орон нутаг дахь агаарын бохирдол, вирусийн халдвар харьцангуй бага мөн орон нутгийн сурагчид хавар мал төллөлтийн үеэр ахиу амрах шаардлагыг харгалзах талаар яригдсан байна.

Түүнчлэн ахлах ангийн сурагчид тэр дундаа төгсөх ангийн сурагчдын хувьд элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч их, дээд сургуулийн элсэлтүүд зун явагддагаас төгсөх ангийн сурагчдыг төлөвлөгөөт хуваарийн дагуу амраах талаар хэлэлцжээ. Ингээд энэ асуудлыг БСШУСЯ-наас судалж, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцэхээр болжээ.

ХАРААГҮЙ ДӨРВӨН ИРГЭНИЙГ АЖЛЫН БАЙРТАЙ БОЛГОЛОО 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны кофе шопыг хараагүй иргэд  ажиллуулж, эрүүл хоолоор үйлчилдэг болсон. Үүний адил БСШУСЯ-ны яамны байран дахь кофе шопыг дөрвөн хараагүй иргэнд ямар ч түрээсгүй ажиллуулах боломжийг олголоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөтлөх, нийгэмшүүлэхэд зааж сургах арван багшийн зардлыг нь төр 100 хувь дааж, ОХУ-ын Иркутск хотын Боловсролын их сургуульд бэлтгэж эхэлсэн байна.

АШУҮИС-ИЙН ЗАХИРЛЫН СУУДАЛ МАРГААНТАЙ ХЭВЭЭР БАЙНА

Төрийн албаны  зөвлөлөөс Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн захирлын сонгон шалгаруулалтыг өнгөрсөн сарын сүүлээр  (2018.09.28) зарласан. Энэхүү сонгон шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлийн захиалгаар нээлттэй зарласан билээ. Сонгон шалгаруулалтын дүн аравдугаар сарын 24-ний өдөр гарах юм. Гэтэл тус сургуулийн захирал асан Г.Батбаатар анхан шатны шүүхэд нэхэмжлэх гаргаж, шүүх түүний талд асуудлыг шийдсэн. Иймд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гаргасан шийдвэрээ баталгаажуулахын тулд давж заалдах магадлалтай юм. Тэгэхээр шүүхийн асуудал эцэслэгдэх хүртэл АШУҮИС-ийг Ж.Цолмон удирдах нь.

Т.НОМИН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Итгэл 2018-10-18 202.72.240.4

Vнэхээр сайхан мэдээ байнаа. Амьдралд ойр хvндээ ээлтэй ,цаг vеvvддээ тааруулж ингэж хууль ,дvрэм журмаа гаргаж байвал хøгжил амархан ирнэ .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж