ШУТИС-ийн профессорууд “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчдаар бүл нэмэв | News.MN

ШУТИС-ийн профессорууд “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчдаар бүл нэмэв

ШУТИС-ийн профессорууд “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчдаар бүл нэмэв

ШУТИС-ийн профессорууд “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчдаар бүл нэмэв

Шинжлэх ухаан технологийн их сургууль /ШУТИС/-ийн эрдмийн зөвлөлийн ээлжит хуралдаанаас ШУТИС-ийн Хүндэт профессор цолыг “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирал, Техникийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн, профессор цолыг "Эрдэнэт" үйлдвэр ХХК-ийн ерөнхий баяжуулагч, Техникийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, Гавьяат уурхайчин Ж. Баатархүү нарт олгохоор  шийдвэр гаргасан байсныг өчигдөр /2018.10.17/ цолыг нь гардуулж өглөө.

Сургуулийн эрдмийн зөвлөлийг төлөөлж, Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат хэлсэн үгэндээ “Монгол Улсын уул уурхай, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд хүндтэй гавьяа байгуулж, “Монголросцветвет” нэгдэл болон “Эрдэнэт” үйлдвэрийг удирдан, Монгол инженерийн ур чадварыг нэр төртэйгээр харуулж байгааг нь үнэлэн “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд Хүндэт профессор цол олгож байна. Х.Бадамсүрэн захирал нь хамтарсан үйлдвэрүүдийг удирдаж ирсэн шилдэг менежер байгаад зогсохгүй геологи, уул уурхайн салбарын шилдэг эрдэмтэн, судлаач юм. Тиймээс салбартаа оруулсан хувь нэмрийг нь эрдэмтэн нөхөд нь үнэлж буй юм” гэж онцолж байв.

Мөн Х.Бадамсүрэн захирлыг Монгол Улсын аж үйлдвэрийн салбар, тэр тусмаа геологи уул уурхайн салбарынхан дунд мэдэхгүй хүн байхгүй. Өөрийн амьдралаа уул уурхай, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд зориулахын зэрэгцээ ШУТИС, “Эрдэнэт” үйлдвэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинэ шатанд гаргах, Ш.Отгонбилэг агсны нэрэмжит Технологийн сургуулийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байна гэж эрдмийн зөвлөлөөс үнэлж байв.

ШУТИС-ийн профессор цол хүртсэн “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Ерөнхий баяжуулагч, Техникийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, Гавьяат уурхайчин Ж.Баатархүү нь уул уурхайн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаач болохыг мөн энэ үеэр тодотгож байлаа.

ШУТИС нь сургуулийнхаа сургалт, эрдэм шинжилгээний хөгжил болон Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт  хүндтэй гавьяа байгуулсан эрхмүүдэд профессор, хүндэт профессор цол олгодог.  Энэхүү эрхэм хүндтэй цолыг тус сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр шинжлэх ухаан, техник технологи, уул уурхайн салбарт гавьяа байгуулсан дотоод, гадаадын 30 гаруй эрдэмтэнд өгчээ.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Болдбат 2018-10-18 202.21.106.126

Энэ хачин нүдний шилтэй өвгөнд цэнхэр хувцас зохихгүй байна.Юу хийсэн гэж юу өмсөөд байгаа новшнууд вэ

Avatar

Зочин 2018-10-18 175.38.117.60

Авилгачдыг нөмөр нөөлөгтөө авч байгам уу?

Avatar

Зочин 2018-10-18 103.14.38.130

Эрдэнэтээс ШУТИС-д хэдэн төгрөг шилжүүлсэн бол?

Avatar

Зочин 2018-10-18 66.181.170.110

ШУТИС-ийн ректор гэж үлбийсэн юм. Олигтойхон ажлууд хийгээд, үгүй ядаж МУИС-аас сайн талыг нь сурах хэрэгтэй ш дээ. Хонхор дотроо л сэтгэсэн. Наад олон "үхэр" толгойтой ЭЕШ-аа өгч чадаагүй оюутнуудаа хөөж явуулах хэрэгтэй. Бас "гүйх нохойд гүйхгүй нохой саад" болж байгаа хуучин багш нараа тэтгэвэрт нь гаргаач, наад хөгшчүүлээс чинь одоо юу ч гарахгүй…

Avatar

Зochin 2018-10-18 66.181.164.214

Үнэхээр нүдээ олсон шагнал байна. Манайхан энэ атаархуу зангаасаа болоод хөгжихгүй байгаа шүү дээ. Хэн ч маргахгүй хийсэн ажилтай хэлэх үгтэй хүмүүс шүү дээ. Монголчууд минь бие биедээ урам хайрла, битгий нэг нэгнээ хэмлээд бай.

Avatar

ыбөах 2018-10-18 202.21.116.2

Зусардуулах дуртай, зусардах дуртай хүмүүс, солиотой юм.

Avatar

hahaha 2018-10-18 59.153.112.183

ene l dutav gej

Avatar

Oyutan 2018-10-18 66.181.168.220

ШУТИС-ийн ректор Очирбат ийм зусарч хүн юм уу. ШИВШИГ ШИВШИГ

Avatar

кент 2018-10-18 66.181.183.85

П.ОЧИРБАТ Х.БАДАМСУРЭН МЭТИЙН ХУДЛАА ХУН ХОГОНЦОРУУД ХЭЗЭЭ УЛС ТОР БИЗНЕСИЙН САЛБАРААС ЗАЙЛАХ ЮМ БЭ. АРД ТУМЭН АРИУХАН АМЬТАД ГЭЖ ИТГЭСЭЭР. ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж