Сэтгүүлчийн сүүлчийн мөч түүний AppleWatch-д бичигдсэн байжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчийн сүүлчийн мөч түүний AppleWatch-д бичигдсэн байжээ

Сэтгүүлчийн сүүлчийн мөч түүний AppleWatch-д бичигдсэн байжээ

Эрх баригчдынхаа бодлогыг шүүмжилж бичдэг байсан Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашогги аравдугаар сарын 2-ны өдөр Туркийн Истанбул дахь өөрийн улсын Консулын газар бичиг баримт бүрдүүлэхээр ороод сураггүй алга болоод байгаа билээ. Тэрбээр турк эмэгтэйтэй гэрлэхээр бичиг баримт бүрдүүлэх зорилгоор Консулынхаа газар луу орсон байна. Тус өдрөөс хойш түүний талаар янз бүрийн мэдээлэл гарсаар байгаа ч үнэн мөнийг тогтоож чадахгүй  өнөөдрийг хүрсэн. Тэгвэл Туркийн албаны эх сурвалж CNN, Al Jazeera сувгуудад зарим мэдээллийг өгсөн байна. Уг мэдээлэлд өгүүлснээр Саудын Арабаас илгээсэн 15 хүнтэй баг Консулын байранд сэтгүүлч Жамал Хашоггийн амийг хөнөөжээ. Аллагыг долоон минутын дотор гүйцэтгэсэн гэнэ. Багийн гишүүн, Саудын Арабын шүүх эмнэлгийн эмч Салех Аль Тубайки сэтгүүлчийн цогцсыг мөчлөн хуваах ажлыг гүйцэтгэж, энэ хооронд бусдыгаа хөгжим сонсоод хүлээж байхыг зөвлөсөн байна. Сэтгүүлчийн консулын байр руу орохдоо зүүж байсан Apple брэндийн ухаалаг цаг дээр түүний тарчлан хашгирч буй аудио бичлэг үлдсэн байжээ.

Туркийн мөрдөгчид өнгөрсөн Даваа гарагт Саудын Арабын Консулын газарт нэвтэрч, есөн цагийн турш шалгалт явуулсан юм. Тус улсын ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган өчигдөр мэдэгдэхдээ консулын байрны дотор зарим хэсгийг шинээр будсан байсан нь аллагын баримтыг нуун дарагдуулах зорилготой гэв. Саудын Арабын эрх баригчид байцаах ажиллагаанд алдаа гарсны улмаас сэтгүүлч амиа алдсан гэж гадаад ертөнцөд цацахаар бэлтгэж байгааг зарим хэвлэлүүд саяхан мэдээлсэн юм.Одоогоор Засгийн газрын захиалгаар Жамал Хашоггийн амийг хөнөөсөн гэх мэдээллийг Саудын Арабын эрх баригчид эрс үгүйсгэсээр байна.

Эх сурвалж:RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж