Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт боллоо

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт боллоо

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачлагаар ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны үйл явц болон хууль, эрх зүйн мэдлэг олгох, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сар бүр тогтсон хуваариар шат дараатай сургалтын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байгаа билээ.

Насанд хүрээгүй хүүхдүүд бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх, танхайрах, булаах, хар тамхи хэрэглэх зэрэг гэмт хэрэгт ихэвчлэн холбогддог.  Харин тэдний  гэмт хэрэг үйлдсэн санаа, сэдлийг тодруулахад хөнгөн хийсвэр зан, хууль, эрх зүйн мэдээлэл муутай байдгаас хэмээн хариулсан байна. Тиймээс өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад шүүх танхимаас бодит сургалтыг өгч байгаа аж.

ЕБС-ийн төгсөх ангийн зарим сурагчид шүүгч, цагдаагийн байгууллагад ажиллах хүсэлтэй байдаг бөгөөд 34 дүгээр сургуулийн ахлах ангийн 40 гаруй сурагчид өнөөдөр шүүх хуралдааны үйл явцтай танилцлаа. Хан-Уул дүүргийн ЕБС-ийн 200 гаруй ахлах ангийн сурагчид тус сургалтанд шат дараатайгаар хамрагдаж, шүүх хуралдааны явцын анхны мэдэгдэхүүнтэй болоод байна. Мөн Шүүх хуралдааны үйл явцтай танилцсан сурагчид үр дүнтэй сургалтыг тогтмол зохион байгуулж байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт талархалаа илэрхийлж, үе тэнгийнхээ найз нөхөддөө гэмт хэргээс хэрхэн өөрийгөө хамгаалж, урьдчилан сэргийлэх талаар олж авсан мэдээ мэдээллээ түгээн хэмээж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж