Харааны бэрхшээлтэй ч Эльбрусын оргилд гарав

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

Харааны бэрхшээлтэй ч Эльбрусын оргилд гарав

Харааны бэрхшээлтэй ч Эльбрусын оргилд гарав

Европт хамгийн өндөртөө тооцогдох, 5642 метрийн өндөртэй Эльбрусын ноён оргилд 23 настай Жак цаг агаарын хүнд нөхцөлд найман өдрийн турш авиралт хийсний эцэст гарчээ. Тэрбээр харааны бэрхшээлтэй юм. 2007 онд буюу 11 настай байх үеэс нүдний хараа нь муудсаар харааны бэрхшээлтэй болжээ.  Английн Сканторпоос гаралтай түүний хувьд бүх зүйлс хэцүү мэт санагдаж байсан ч уулын спортын ачаар бүхнийг даван туулж байгаа ажээ. Жак 2015 оноос хойш уулын спортоор идэвхтэй хичээллэх болсон. 2016 онд Эверестийн ууланд 11 өдрийн алхалт хийж байв. Эцэг, эх нь түүнийг Эльбруст авиралт хийхээр шийдэхэд эрүүл мэндийн нөхцөл байдлаас нь болоод санаа зовниж байсан ч зорилгодоо хүрэхээр эргэлт буцалтгүй шийдсэн байжээ.

Тэрбээр уулын спортын дөрвөн тамирчин болон Паул гэдэг хөтчийн хамтаар Эльбруст оргилд авиралт хийсэн байна. Паул түүний замыг нь чиглүүлж, цас, мөсөн дээр халтирахгүй байхад нь тусалж явжээ.

Жак Эльбрусийн ноён оргилд хүрсэн анхны харааны бэрхшээлтэй хүн болж байгаа бөгөөд үүгээрээ Гиннесийн номонд бичигдэхээр болсон байна.

Эх сурвалж: BBC

Ө.ПҮРЭВХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж