Испани хэлтэй дуучдаас хамгийн өндөр амжилтад хүрсэн Хулио Иглесиас Кремлийн ордонд тоглохоор зэхэж байна. Эдүгээ 75 настай дуучин маань уран бүтээлээ эхэлснийхээ 50 жилийн ойг тохиолдуулан дэлхийн улс орнуудаар аялан тоглож байгаа юм.
1968 оноос дуулж эхэлсэн Хулио Иглесиас өнгөрсөн хугацаанд 82 альбом гаргаж, эдгээр альбом нь ойролцоогоор 300 сая борлогджээ.
Тоглолтын хугацааг хараахан зарлаагүй байгаа юм.
Иглесиасийн дуунуудаас Nostalgie, Historia de un Amor, Nathalie зэрэг дуу нь дэлхийн хит болж байсан.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ