Цахим орчинд хийгдсэн халдлагын улмаас ОХУ-ын амссан хохирол 2017 онд 600 тэрбум рубль болсон хэмээн Ерөнхий сайд Дмитрий Медведев хэллээ. “Шинжээчдийн тооцоолсноор өнгөрсөн 2017 онд кибер халдлагын улмаас нэг их наяд ам.долларын хохирлыг улс орнууд амссан байна. Энэ бол асар их тоо. Оросын хувьд 600 тэрбум орчим рублийн хохирол учирсан байна. Энэ тоо бол манай эдийн засагт чамлахааргүй их тоо юм” хэмээн Москва хотноо зохион байгуулсан олон улсын "Открытые инновации-2018" форумын үеэр Ерөнхий сайд Дмитрий Медведев хэлжээ.
Оросын холбооны улсын бүс нутгийн мэдээллийн технологийн хөгжлийн хувьд харилцан адилгүй байгаад анхаарал хандуулах хэрэгтэй байгааг Ерөнхий сайд бас хэлсэн байна. Мэдээллийн технологийн дэвшлийг эрүүл мэнд болон төрийн үйлчилгээнд өргөнөөр ашиглах шаардлага байгааг тэмдэглэжээ. Интернэтийн хэрэглээгээр ОХУ Европ тивдээ эхний байрт байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ