РЖД одоохондоо хэвлэмэл тасалбараас татгалзаж чадахгүй

Хуучирсан мэдээ: 2018.10.18-нд нийтлэгдсэн

РЖД одоохондоо хэвлэмэл тасалбараас татгалзаж чадахгүй

РЖД одоохондоо хэвлэмэл тасалбараас татгалзаж чадахгүй

Оросын төмөр замын РЖД компани одоогоор техникийн шалтгаанаар хэвлэмэл тасалбараас татгалзаж чадахгүй байна, мөн үйлчлүүлэгчид ч цахим тасалбарт дасаагүй байгаа  хэмээн тус компанийн Мэдээллийн технологийн газрын дарга Евгений Чаркин РИА Новости-д ярьжээ. Гэхдээ үйлчлүүлэгчдийн хүсэл, сонирхлыг судалж үзсэний дараа электрон тасалбар руу шилжихээ шийднэ гэдгийг тэр онцолсон байна.

Гэхдээ цахим тасалбар захиалагчдын тоо өсч байгааг тэр хэлсэн байна. Тиймээс цахим тасалбар руу шилжиж хэвлэмэл тасалбараас татгалзах нь ойрын хэдэн жилийн асуудал хэмээн Чаркин хэллээ.

“Яг хэзээ гэдгийг хэлэхэд төвөгтэй. Хамгийн гол нь манай хэрэглэгчид ийм үйлчилгээнд бэлэн байгаа эсэх. Ахмад настай үйлчлүүлэгчид тасалбар худалдаалах цэгт очиж тасалбараа худалдан авах нь амар байгаа. Хүн болгон ухаалаг төхөөрөмж ашиглаж, захиалгаа хийж чадахгүй байна” хэмээн тэр тайлбарлажээ. Өнөөдрийн байдлаар РЖД-гээр үйлчлүүлж байгаа зорчигчдын 50 хувь нь цахимаар тасалбараа захиалж байгаа ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж