Малчид цаг агаарын мэдээг хүссэн үедээ гар утсаараа авч байна

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

Малчид цаг агаарын мэдээг хүссэн үедээ гар утсаараа авч байна

Малчид цаг агаарын мэдээг хүссэн үедээ гар утсаараа авч байна

Малчдад мал сүрэг, амьдрал ахуйгаа хамгаалахад нь дэмжлэх үзүүлэх зорилгоор цаг агаар болон бэлчээрийн мэдээлллийг мессежээр дамжуулж байна.

Цаг уурын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн байгаль орчны доройтлын дүнд зуд зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүд тохиох давтамж улам бүр ойртсоор байгаа билээ. Энэ нь малчдыг гамшгийн нөхцөл байдлыг даван туулах уламжлалт хэв маяг, арга барилыг өөрчлөхөөс өөр аргагүйд хүргэж байна.

“Малчид бидний хувьд цаг агаарын урьдчилсан мэдээ маш чухал. Хүчтэй салхи, цасан шуурга зэрэг цаг агаарын аюултай үзэгдлүүдийг урьдчилж мэдсэнээр бид мал ахуйгаа бэлтгэж, аюулаас урьдчилан сэргийлэх боломжтой болдог” хэмээн 44 настай Р.Гантуяа ярив. Тэднийх Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, садан төрлийнхөө дөрвөн айлын малыг хариулдаг.

Цаг агаарын SMS үйлчилгээ тэдэнд хэрхэн үр өгөөжөө өгч байгаа тухай Гантуяа “Бид энэ үйлчилгээнд өнгөрсөн арванхоёрдугаар сард бүртгүүлсэн. Дөрөвдүгээр сарын 5-нд нийт нутгаар хүчтэй салхи шуурсан хэдий ч бид цаг агаарын мэдээллийн ачаар олон өдөр шуургатай байхыг урьдчилаад мэдчихсэн байсан. Тийм тулдаа л бид мал амьтдаа тэр хүчтэй шуурганаас хамгаалж чадсан” гэлээ.

Орон нутгийн даван туулах чадавхийг сайжруулахад уламжлалт болон шинэ технологийг ашиглах нь (LTT4R) төслийн хүрээнд Пипл ин Нийд /ПИН/ ба Мерси Кор байгууллагууд цаг агаарын мэдээг малчдад шууд, шаардлагатай үед нь хүргэх энэхүү үйлчилгээнд Дорнод, Сүхбаатар, Архангай, Өвөрхангай аймгийн малчдыг хамруулаад байгаа бөгөөд цаашид нийт 21 аймгийн иргэдэд хүргэхээр зорьж байна. Европын холбооны Хүмүүнлэгийн Тусламжийн байгуллагын (ECHO) санхүүжилтээр хэрэгжүүлж буй LTT4R төслийн гол зорилго нь малчдын ган, зуд болон бусад цаг уурын өөрчлөлттэй холбоотой байгалийн гамшгийг даван туулах чадавхийг дээшлүүлэх юм.

Гар утсаар цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэх системээс гадна ПИН, Мерси Кор энэхүү төслийн хүрээнд нийт 38 сумын 200 багт байгалийн гамшгийг даван туулах чадавхийг бэхшүүлэх сургалтыг зохион байгуулж байгаа билээ. Түүнчлэн айл өрхийн хүрээнд зудын бэлтгэл ажил хангах, хор уршийг бууруулах сургалт боловсруулж сум, багийн дарга нарт сургалт орохоос гадна орон нутгийн удирдлагуудад гамшгийн менежмэнтийн төлөвлөгөө боловсруулж, дарга нарт гамшгийн эрсдлийг бууруулах мэдлэг туршлагаа нэмэгдүүлэхэд нь туслаж байгаа юм. Гамшгийн менежмэнтийн төлөвлөгөө боловсруулалтад нийт 21,654 хүн хамруулж, зорилтот 4 аймгийн 38 сумдад сургалтаар дамжуулан цаг агаарын SMS үйлчилгээг 6,700 хүнд хүргэх зорилготой ажиллаж байна.

Гар утсаар цаг агаарын мэдээлэл авах системийг энэ оны хавар Гамшгаас хамгаалах ерөнхий газарт хүлээлгэн өгсөн бөгөөд тус газар холбогдох агентлагуудтай хамтран тус системийг үндэсний хэмжээнд хүргэх ажлыг гардан гүйцэтгэнэ. “Энэхүү SMS систем Монголын хөдөө орон нутгийн иргэдийн амьдралд тус болоод зогсохгүй Засгийн газар цаашид үүнийг үргэлжлүүлж, малчид өдөр тутамдаа ашиглах боломжтой болсон нь төслийн багийн зүгээс хамгийн бахархууштай зүйл юм. Гамшгаас хамгаалах ерөнхий газар энэхүү системийг хариуцаж, олон нийтэд түгээснээр ирээдүйд илүү олон хүнд хүргэх боломж нээгдэнэ. Мөн мэдээж бид цаашид зогсолтгүй дэмжин ажилласаар байх болно” хэмээн Пипл ин Нийд ТББ-ын Хөтөлбөрийн зохицуулагч Лаурэл Хансон хэллээ.

Европын холбоо ба түүний гишүүн орнууд нь олон улсын хүмүүнлэгийн тусламжийн тэргүүлэгч донор юм. Европын Холбооны Иргэний хамгаалал, хүмүүнлэгийн тусламжийн газраар (ECHO) дамжуулан Европын холбоо жил бүр хямрал мөргөлдөөн, гамшгийн хохирогч болсон 120 сая хүнд тусламж үзүүлдэг. ECHO Брюссель дэх төв салбар ба бусад салбарын сүлжээгээрээ хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа хамгийн эмзэг бүлгийнхнийг дамжуулан арьс өнгө, үндэс угсаа, шашин шүтлэг, нас хүйс, улс төрийн холбоо хамаарлыг үл харгалзан тусламжийн гараа сунгадаг билээ.

Марк Тассе, PIN Монгол дахь суурин төлөөлөгч, Утас: 976-70111501 email: marc.tasse@peopleinneed.cz

Ямуна Хопвуд, Mercy Corps Mongolia, Харилцаа холбоо ба хөгжлийн мэргэжилтэн, Утас: 976-11-461045, email: yhopwood@mercycorps.org

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж