100 настай эмээ хуримаа хийлээ | News.MN

100 настай эмээ хуримаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

100 настай эмээ хуримаа хийлээ

Англид 100 настай Нора, 75 настай Малколм Яатес нар гэрлэж, хуримаа хийжээ. Тэд өчигдөр /2018.10.16/  Лондон дахь гэрийнхээ ойролцоох зочид буудалд найз нөхөд, гэр бүлийнхээ хүрээнд 30 хүн оролцсон цомхон хурим хийсэн байна.

Нора эмээ өмнө нь хоёр удаа гэрлэж байсан, Яатестайгаа 1980-аад онд нэгэн бүжгийн цэнгүүний үеэр танилцаж, 30 жилийн турш хамтдаа амьдарч байгаа ажээ.

Хуримын өдөр Нора эмээ ABBA хамтлагийн Dancing Queen дуу эгшиглэх агшинд гэрлэх ёслолын танхимд орж ирсэн бөгөөд тэдний хурим 30 орчим минут үргэлжилсэн байна.

Яатес өвөө “Сүйт бүсгүй минь үнэхээр үзэсгэлэнтэй байна” гэж хэлсэн бол Нора, эмээ“Тэр бол миний төлөө бүхнээ зориулдаг, үнэхээр онцгой хүн” гэжээ.

Эх сурвалж: BBC

Ө.ПҮРЭВХҮҮ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-17 202.21.106.104

Юун хөөрхөн юм бэ. Сэтгэл хөгширдөггүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж