Ахмад ерөнхийлөгчдөд өргөмжлөл гардуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

Ахмад ерөнхийлөгчдөд өргөмжлөл гардуулжээ

Монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит нэгдсэн чуулганы үр дүнгээр тус холбооны шинэ ерөнхийлөгчөөр Б.Оюунгэрэл сонгогдсон. Тэрбээр тус холбоог удирдаж явсан ахмад ерөнхийлөгчдөө хүлээн авч уулзан, тэдэнд МЭХ-ны “Хүндэт ерөнхийлөгч” өргөмжлөл гардуулжээ. 1924 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн МЭХ-г улс төр, нийгмийн зүтгэлтэн есөн эмэгтэй удирдаж ирсэн байдаг. Тодруулбал, Д.Пагмадулам (1982-1990) Д.Мөнхөө (1990-1992) Г.Дашаа (1992-1993) Н.Гэрэлсүрэн (1993-2000) Ж.Эрдэнэчимэг (2000-2018) дарга нарын хөдөлмөрийг хүндэтгэн талархаж, өргөмжлөл гардуулсан байна. Бүтэн зууны туршид эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үйл ажиллагаагаа явуулсан тус холбоо цаашид эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөө, соёл боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажиллахаар болсон талаар холбооны ерөнхийлөгч Б. Оюунгэрэл “Хүндэт ерөнхийлөгчдөд” уулзалтын үеэр танилцуулжээ. Монголын эмэгтэйчүүдийн холбоо өнгөрсөн долоо хоногт чуулж, дүрэмдээ өөрчлөлт оруулан баталсан бөгөөд шинэ дүрмийн дагуу ерөнхий зөвлөл, ерөнхийлөгч, хяналтын хороо, удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон баталсан юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж