АНУ-ын армийг анх удаа эмэгтэй хүн командлана

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

АНУ-ын армийг анх удаа эмэгтэй хүн командлана

АНУ-ын армийг анх удаа эмэгтэй хүн командлана

Нисгэгчийн үнэмлэхээ 16 насандаа  гардан авч байсан АНУ-ын зэвсэгт хүчний дэслэгч генерал Лаура Ричардсон нь АНУ-ын зэвсэгт хүчнийг командлах анхны эмэгтэй хүн боллоо. Тэрбээр 1986 оноос хойш тус улсын армид хүчин зүтгэж байгаа юм байна. Одоо түүний команд дор 776 мянган цэрэг жагсах ажээ. Одоогийн ерөнхий командлагч Роберт Абрамс ажлаа Лаура Ричардсонд шилжүүлж өөрөө Өмнөд Солонгос дахь АНУ-ын армийн командлагчаар ажиллахаар болсон гэнэ. Роберт Абрамс АНУ-ын зэвсэгт хүчний албан ёсны твиттер хуудаснаа “Гурван жилийн турш та бүхэнтэй хамтарч ажиллахад таатай байлаа. Дэслэгч генерал Лаура Ричардсонд энэхүү чухал үүргийг гүйцэтгэх чадвар туршлага бүгд бий” хэмээн бичсэн байна. Лаура Ричардсон өмнө нь зэвсэгт хүчний нисгэгч, АНУ-ын дэд ерөнхийлөгчийн зэвсэгт хүчний туслах ажилтан, АНУ-ын Сенат дахь зэвсэгт хүчний холбооны ажилтнаар ажиллаж байжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж