Сурагчдын амралтыг хоёр сар сунгах талаар хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

Сурагчдын амралтыг хоёр сар сунгах талаар хэлэлцэв

Сурагчдын амралтыг хоёр сар сунгах талаар хэлэлцэв

Засгийн газар өнөөдөр /2018.10.18/ хуралдсан. Хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хийх ажлын талаар хэлэлцсэн байна.

Энэ үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралтыг сунгаж арванхоёрдугаар сарын 15-наас хоёрдугаар сарын 15-н хүртэл буюу өвлийн ид хүйтэн цагаар вирусийн халдвараас урьдчилсан сэргийлж хоёр сар амраах тухай асуудал хөндөгджээ. Хэрэв сурагчдын амралтыг сунгахаар бол нийслэл, орон нутгаар ялгах шаардлагатай гэсэн санал Засгийн газрын гишүүдээс гарсан байна. Иймд Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа энэ асуудлыг судалж, ирэх долоо хоногийн хурлаар оруулж ирэхээр болжээ.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж