Хабиб UFC-ын 15 сая доллараас татгалзав

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

Хабиб UFC-ын 15 сая доллараас татгалзав

Хабиб UFC-ын 15 сая доллараас татгалзав

UFC-ийн хөнгөн жингийн аварга Оросын тулаанч Хабиб Нурмагомедовыг Конор Макгрегортой дахин тулалдуулахын тулд түүнд 15 сая ам.доллар санал болгожээ. Харин Дагестаны тулаанч  тэдний саналыг хүлээж аваагүй тухай түүний нагац ах Алекс Нурмагомедов сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Тэрбээр ярилцлагадаа “UFC түүнд Конор Макгрегортой дахин тулалдуулахын тулд 15 сая доллар амласан. Гэвч тэр мөнгөний төлөө түүнтэй тулалдахыг хүсэхгүй байна. Конорын оронд Тони Фергюсонтой тулалдахыг хүсэж байгаа. Түүнтэй дөрөв юмуу таван сард тулалдахаар төлөвлөж байгаа. Үүний дараа зодог тайлах асуудал яригдана” хэмээжээ. Мөн Америкийн рэппер 50 Cent Хабибд Bellator-ийн тулаанч болохыг санал болгож хоёр сая доллар амласан билээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж