Ж.Батсуурийг ҮЗХ-ны гишүүнээр сонгожээ

Хуучирсан мэдээ: 2015.01.19-нд нийтлэгдсэн

Ж.Батсуурийг ҮЗХ-ны гишүүнээр сонгожээ

Сүхбаатар аймгийн Ардчилсан намын хорооны хуралдаан өчигдөр болж, Үндэсний зөвлөлдөх хорооны нөхөн сонгуулийг хийжээ.

Тус намын хороо нийт 99 гишүүнтэйгээс 75 хувийн ирцтэй хуралдаж, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийг 100 хувийн саналаар дэмжин, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээр сонгожээ. Тэрээр Сүхбаатар аймгийн Ардчилсан намын хорооны даргын албыг давхар хашдаг юм байна. Тус аймгийн Ардчилсан намын хорооны хувьд зөвхөн нэг хүнийг Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээр сонгох ёстой байжээ.

Онцлоход, Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны зарим гишүүд нь төрийн албанд томилогдсон, гадаадад ажиллаж байгаа зэрэг шалтгааны улмаас нийт 46 суудлын төлөө ҮЗХ-ны гишүүдийн нөхөн сонгууль зарлаад байгаа юм.

Одоогоор Сүхбаатар аймгаас гадна Хөвсгөл, Говь-Алтай, Архангай, Завхан, Дундговь, Өмнөговь, Ховд, Дорнод аймгуудын Ардчилсан намын хороод тус бүр хуралдаж, ҮЗХ-ны гишүүдээ тодруулаад байна.

Г.НАРАН
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж