Монгол Улс эдийн засгийн өрсөлдөх чадвараа ахиулсан талаар Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан тайланд дурджээ. Өнгөрсөн онд Монгол Улс 137 улсаас 101-т жагсаж байсан бол 2018 онд 52.7 оноо авч,140 улсаас 99 дүгээрт бичигдсэн байна.
Уг форумын шинжээчдийн дүгнэснээр Монгол Улсын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж буй гол фактор нь түүхий эдийн ханш доогуур байгаа явдал бөгөөд өрсөлдөх чадварын үнэлгээний гол үзүүлэлт болох дэд бүтэц, боловсрол, санхүүгийн системийн хөгжил, инновацийн өрсөлдөх чадвараараа хөгжиж буй орнууд хөгжингүй орнуудаас сул байгаа нь ажиглагджээ.
Түүнчлэн хөгжингүй орнуудын Төв банкууд мөнгөний бодлогоо богино хугацаанд чангаруулж байгаа, худалдааны маргааны нөлөөлөлд өртөмтгий байгаа зэрэг нь Азийн хөгжиж буй орнуудад “шок” болж байгаа мөн дээрх тайланд онцолсон байна. Тайланд дурдсанаар өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ олон улсын хэмжээнд АНУ хамгийн өндөр үнэлгээг авч сүүлийн 10 жилд анх удаа жагсаалтыг тэргүүлжээ. Азийн орнуудаас Малайз, БНХАУ дээгүүрт жагссан ч БНХАУ хэвлэлийн эрх чөлөөгөөр хамгийн сүүлийн буюу 140 дүгээрт бичигдсэн байна.
Холбоотой мэдээ