Намгаас нярай хүүхдийн цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

Намгаас нярай хүүхдийн цогцос олджээ

Намгаас нярай хүүхдийн цогцос олджээ

Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрээс нярай хүүхдийн цогцос олджээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагын 102 утсанд “намагт нярай хүүхдийн цогцос байна” гэсэн дуудлага мэдээлэл 2018 оны аравдугаар сарын 7-ны өдөр иргэнээс  иржээ. Дуудлагын дагуу шалгахад төрөөд удаагүй хэдхэн хоногтой нярайн цогцос олдсон байна.

Нярайг гаднын нөлөөтэй нас барсан уу гэдгийг тогтоолгохоор шүүх эмнэлгийн байгууллагад өгчээ. Шүүх эмнэлгээс нярайг гаднын нөлөөтэй нас барсан гэж дүгнэвэл эхийг олж тогтоон, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж