Монголын Үндэсний бөхийн холбооноос намрын нээлтийн барилдааныг өнгөрсөн сард Бөхийн өргөөнд зохион байгуулахаар товлож байсан ч тодорхой шалтгааны улмаас цуцлагдсан. Тодруулбал, есдүгээр сарын 28-ны өдөр болсон маргаанаас үүдэн Баянзүрх дүүргийн Цагдаагийн байгууллагаас Бөхийн өргөөг хамгаалалтад авсан юм. Талуудын маргаан шийдэгдээгүй, тиймээс Бөхийн өргөө хаалттай хэвээр байна.
"Бөхийн өргөө"-г битүүмжилсэн тулд бөхийн барилдаануудыг өөр газар зохион байгуулахаар болжээ. Ирэх амралтын өдөр(2018.10.20) Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно. Хүчтэний өлгий Архангай нутгийн нэрэмжит барилдааныг Спортын төв ордонд зохион байгуулахаар болсон байна. Мөн ирэх сард болох “Жудаг” бүлгэмээс чансаа өндөр 16 бөхийн барилдааныг зохион байгуулахаар товоо гаргажээ. Уг барилдааныг арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Спортын төв ордонд зохион байгуулахаар товлож байна.
Дөрвөн давхар энэ байранд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар болон спортын холбоодууд, биеийн тамирын дунд сургууль үйл ажиллагаа явуулж байгаа. Хэдийгээр олон жил засвар хийх шаардлагатай гэж яригдсан Спортын төв ордондлл үндэсний бөхийнхөн барилдахаас өөр аргагүй болсон аж.
Олон жилийн түүхтэй Спортын төв ордонд 1959-1998 оны хооронд улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан болж байжээ. Хамгийн сүүлд 1998 оны аравдугаар сард барилдаан болсноос хойш 20 жилийн хугацаанд бөхийн барилдаан болоогүй гэдгийг тус ордны менежер хэлж байв.
Ямар ч байсан бөхийн барилдааныг одоохондоо Спортын төв ордонд зохион байгуулахаар болжээ. Цаашид Спортын ордондоо барилдах уу эсвэл Бөхийэн өргөөгөө "онгойлгох" уу гэдгийг голын хоёр эрэг шиг болчихоод байгаа Бөхийн холбоодын эв эеэс хамаарах юм.
Ч.БОЛОР
Зочин 2018-10-17 150.129.140.16
Бөхийн өргөөг төр аваад түргэн хувьчлаач ээ. Наад Баянмөнх чинь идчих гээд байна.
Бехчин 2018-10-17 103.26.195.217
Zaaval barildaj yah geed baigaa baastai guzeenuud ve, munguguideed baigaa yum baih daa muusain shunaliin tulamnuud
zochin 2018-10-17 43.228.129.119
Хоёр холбоо хоёулаа буруу бүрэн шинчилэх шаардлагатай . Яаж мэрийгээч зодолсон , хэрэлдсэн хоёр хүн аль ч нийгэмд сайхан харагдаггүй .
Tumee 2018-10-17 213.89.185.69
Buh uzeh hun odoo oldohgui baih da ene hovshnuudaas bolj jalga dovnii uzel gazar avsan etsestene buhchuud buh bish bolson………………
Эрдэнэ 2018-10-17 202.179.31.29
Баянмөнх Сүхбат Хүрэлбаатар Дуламсүрэн Ганболд Мөнх Эрдэнэ нарт хуулийн хариуцлага хүлээлгэе Монгол Улсын Ерөнхийлөгчөө!!!!!!!!!!! арай дэндэж байна.
Зочин 2018-10-17 202.179.31.34
Аа, манайхан ингээд эвээ олноо. Нөгөө хазгай мурий монгол хэлтнүүд ичихгүй ирэх вий барилдана гээд… хятад шиг хэл нь мэдэгдэхгүй бузрууд