Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын үзэсгэлэн дэлгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын үзэсгэлэн дэлгэгдлээ

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын үзэсгэлэн дэлгэгдлээ

Онцгой байдлын албаны түүхэн музейд өнөөдөр Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, танилцуулга, онцлогийг харуулсан үзэсгэлэн дэлгэгдээд байна.

Үзэсгэлэнд тус аймгийн түүх, дурсгалт газрууд, их говийн зургаан гайхамшиг болоод Онцгой байдлын газрын үе, үеийн удирдлагууд, алба хаагчдын хувцас хэрэглэл, амжилт, алдрыг  танилцуулсан бүтээлийн дээжис дэлгэгджээ.

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар нь анх БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 236-р тогтоолоор аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн харъяанд байгуулагдаж, Засгийн Газрын 2004 оны 2-р сарын 27-ны өдрийн 51-р тогтоолоор Гамшгаас хамгаалах штаб,  2005 оны  Засгийн газрын 48-р тогтоолоор  Онцгой байдлын хэлтэс,  улмаар ОБЕГ-ын даргын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/326 дугаар тушаалаар Онцгой байдлын газар болон өөрчлөгдсөн түүхтэй.

Өдгөө тус газарт 60 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа бөгөөд үүнээс 17  нь спортын мастер цолтой тамирчид юм.

Албаны үйл ажиллагааг сурталчлах зорилгоор ОБЕГ-ын Ахмадын холбооны санаачлагаар зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж