Арилжааны зарим банкууд ипотекийн зээл олгохгүй байна

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

Арилжааны зарим банкууд ипотекийн зээл олгохгүй байна

Арилжааны  зарим банкууд ипотекийн зээл олгохгүй байна

Арилжааны банкууд ипотекийн найман хувийн зээлийг олгохгүй байгаа гэсэн гомдол иргэдээс тавих болсон. Тиймээс энэ талаар тодруулахад, Хаан банк, Худалдаа хөгжлийн банкууд санхүүжилт орж ирээгүйн улмаас ипотекийн найман хувийн зээлийг олгохгүй байгаа гэсэн юм. Харин Төрийн банк болон Голомт банкнаас зарим компанийн орон сууц худалдан авсан нөхцөлд ипотекийн найман хувийн зээл олгож байгаа гэв. Тодруулбал,  “Стандарт капитал”, “Тэлмэн констракшн”, “Шүрэн солюшнс”, “Хаан төгрөг”, “Мөнхийн монгол ургац” зэрэг компанийн орон сууцыг худалдан авахдаа Төрийн банкны ипотекийн найман хувийн зээлд хамрагдах боломжтой аж.

Мөн “Зүүн хүрээ хотхон”, “Time tower”, “Мандала хотхон”, “Залуус хороолол 1,2”, “Хорго хотхон”, “Очир 1,2,3”, “Баяжих цогцолбор”, “Шинэ өргөө”, “Хос өргөө”, “Миний гэр хотхон”, “Encanto 1,2”, “Encanto orange” зэрэг орон сууцыг Голомт банкны  ипотекийн найман хувийн зээлд хамрагдан худалдаж авч болно гэв.

Ирэх оноос ипотекийн зээлийг Засгийн газраас санхүүжүүлэх бөгөөд 2019 оны төсөвт 115 тэрбум төгрөгийг суулгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж