Малын хулгайн гэмт хэрэг нэмэгдсэн талаар цагдаагийнхан мэдээлж байна. Энэ ньидэш хоолны цаг эхэлсэн, нөгөө талаар сар шинийн баяр ойртож байгаатай холбоотой гэдгийг онцлов. Тодруулбал, "Өвөр тарвагатайн даваанд адуу нядалсан байна" гэсэн дуудлага мэдээллийг шалгахад бусдын адууг хулгайлаад, гэрээс нь холгүйхэн нядалсан явдал гарсан байна. Мөн айлын гэрээс мах, гурилыг нь хулгайлсан хэрэг гарчээ. Цагаан сар дөхөхөөр хүнсний бүтээгдэхүүний хулгай ихэсдэг учраас иргэд сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Б.ТУУЛ