Х.Баттулга
Монгол Улсын Ерөнхийлөгч
УИХ-ын дарга, Ерөнхий сайд бид гурав нэгдсэн ойлголтод хүрч болно. Гэвч цаана нь УИХ бий. Хэрэв өөрөө санаж байгаа бол одоогийн Засгийн газрыг бүрдүүлж байх үед би зөвшилцөх бичгийн хариуг хоёрхон цагийн дотор өгч Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг болон түүний Засгийн газрыг дэмжсэн. Гэхдээ ганцхан Сангийн сайд чинь л Монгол Улсын Сангийн сайд биш гэж эсэргүүцэж байсан.
Харамсалтай нь, УИХ томилчихсон. Одоо юу болж байна гэхээр Сангийн сайд өөрийнхөө сонгогдсон тойрогт 52 тэрбум төгрөгийн төсөв тавьчихсан сууж байна. Тэгэхэд Ерөнхийлөгчийн жилийн төсөв 4 тэрбум төгрөг байх жишээтэй. Би энд өөрийнхөө төсвийг нэмүүлэх гэж яриад байгаа юм биш. Харин төсвийг ийм байдлаар оруулж ирэх юм бол Монгол Улс бахь байдгаараа л байна гэдгийг яриад байна.
Ч.Хүрэлбаатар
Монгол Улсын Сангийн сайд
Ерөнхийлөгчийн Тамгын газрын зардлаас ингэж хасна гээд оруулаад ирэх ёстой. Гэвч эсрэгээрээ Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгчийн Тамгын газраас 660 сая төгрөг хасчихлаа гэж ярьж байна. Харин нөгөө талдаа зардал хэмнэх ёстой гэж яриад байгаа нь авцалдахгүй байна. 2019 оны төсөвт бид 2.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгасан. Үүний хагасыг гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа. Увс аймагт оруулагдах нийт хөрөнгө оруулалтын дүн, 5 тэрбум, 7 тэрбум гээд байгаа нь санхүүжих өртөг нь юм. Ч.Хүрэлбаатарыг муухай харагдуулахын тулд төсөвт өртөхийг нь авч хаяад санхүүжигдэх дүнг нь ярьж байна.
Холбоотой мэдээ