Т.Аюурсайхан: Н.Баяртсайхан ажлаа өгөх ёстой | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Т.Аюурсайхан: Н.Баяртсайхан ажлаа өгөх ёстой

Т.Аюурсайхан: Н.Баяртсайхан ажлаа өгөх ёстой

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ам.долларын ханш чангарч байгаа асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол төгрөгийн ханш суларч, ам.долларын ханш чангарч байгаагаас улбаалж иргэдийн худалдан авах чадвар муудаж байгаа байгаа нь бүх хүний анхааралд байна. Энэ асуудалд дуугарч байгаа хүн алга. Энэ үзэгдлийг байх ёстой мэтээр Монголбанкны зүгээс тайлбарлаж энэ хэрээр олон нийтэд буруу ойлголт өгч байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа.  2018 оны аравдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нэг ам.доллар 2564 төгрөгтэй тэнцэж байна. Ам.долларын ханш өссөн графиктай байгаа. Гэтэл үүнийг Монголбанк тайлбарлахдаа он гарсаар төгрөгийн ханш ам.доллартай харьцуулахад 5,6 хувиар унасан байгаа нь хэвийн үзэгдэл гэж байна. Мөн Аргентин болон Турк улсуудтай Монгол Улсын эдийн засгийг харьцуулж байгаа. Эдгээр улстай харьцуулж өөрсдийгөө өмгөөлж хамгаалж байгаа явдлыг би хувьдаа буруутгаж байна. Аргентин улс эдийн засгийн гүн хямралтай байгаа. Он гарсаар тус улсын үндэсний мөнгөн тэмдэг нь 100 хувь суларч гадаад өр нь 254 тэрбум ам.доллар. Турк ч гэсэн мөн адил үндэсний мөнгөн тэмдэгт нь унасан. Тус улсын гадаад өр 467 тэрбум  ам.доллар байгаа. Тэнд дайн болж байна.  Ийм эдийн засгийн доройтолд орсон хоёр улстай харьцуулалт хийж хариуцлагагүй мэдэгдэл хийж болохгүй. Төвбанкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үеэрээ Монголбанкныхан ханшийн асуудлаа хариуцлагагүй байдлаар оруулж уг хууль нэлээд зүтгүүлж лобби үйл ажиллагаа хийсэн. Гэтэл өнөөдөр ханшийн асуудлыг хэн ч хариуцахгүй , хэн ч үүний төлөө хариуцлага хүлээхгүй байна. Эцэст нь бизнес эрхлэгчид, иргэд хохирдог учраас  миний бие  УИХ-ын чуулганаар тус хуулийг батлах үеэр Монголбанкийг төгрөгийн ханшийг хариуцдаг, үнийн инфляцийг ч хариуцдаг болгохоор зохицуулж хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүний үр дүнд Монголбанкны үндсэн зорилго нь үндэсний мөнгөн тэмдэгт, төгрөгийн тогтвортой байдлыг хангахад орших юм.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан 2016 оны долдугаар сарын 20-нд үүрэгт ажлаа хүлээж авснаас хойш монгол төгрөгийн ханш өнөөдрийг хүртэл 25 хувиар суларсан. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх буюу хариуцлага тооцох асуудлыг хөндөн тавьж байгаагаа мэдэгдэж байна” гэлээ.

Мөн тэрбээр цааш хэлэхдээ “Мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах бодлого батлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж батлах гэж байна. Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт Тэрэлжид амралтын газарт Монгол банкнаас хүлээн авалт зохион байгуулсан. Иймэрхүү үйл ажиллагааг байнга эсэргүүцэж ярьдаг. Эдийн засгийн байнгын хорооны тодорхой зарим гишүүд очиж болно. Эдийн засгийн байнгын хорооны 19 гишүүнийг бүгдийг нь худалдаж авч чадахгүй. Төв банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлагдах шатанд удаа дараа ийм хүлээн авалт, нөлөөлөх үйл ажиллагааг хийсэн. Батлагдсаны дараа талархал гэж мөн хүлээж авч байсан. Тэр үед нь би “Энэ арга хэмжээгээ боль” гэж хэлж байсан. Удаа дараа хэлж байхад энэ ажлаа зогсоохгүй байна. Очсон хүмүүс нь авлига авч байна. Арга хэмжээг зохион байгуулж буй хүмүүс нь авлига өгч байна. Энэ нь эрх ашгийн зөрчил. Үүний улмаас Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэх эсэхийг шийдэж байхад УИХ-ын гишүүдээс Монгол банкны Ерөнхийлөгчийн өмнөөс зоригтой дуугарчих хүн гарч ирсэнгүй. Ганц нэг хүн дуугарахаар Монгол банкны Ерөнхийлөгч өмнөөс нь хэдэрлээд, хэрэлдээд сууж байна. УИХ өөрөөсөө томилогдсон хариуцлага тооцох ёстой хүндээ хариуцлага тооцох чадваргүй болж буйгийн шинж. Тиймээс энэ арга хэмжээг таслан зогсоох ёстой. Сүүлийн жилүүдэд хууль тогтоомжууд бүгд ашиг, сонирхлын зөрчилтэй батлагддаг болсон. Түүнийг засч, засруулах гэж маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардагдаж байна. Тэр бүрт бид амжилтад хүрч чадахгүй байна. Монголбанкны алдагдалтай байгаа гэсэн. Гэвч яг хэдийн алдагдалтай байгаагаа тодорхой болгох ёстой. Монголбанкинд хийсэн шалгалтын дараа тавьсан шаардлагууд, УИХ-ын тогтоолыг биелүүлэхэд яаж ажиллаж байгаа юм, үйл ажиллагаа нь олон нийтэд ил байгаа юу, шилэн дансандаа хөрөнгө мөнгөө тусгаж байгаа эсэх төрийн нууцад хуулиараа хамаарахгүй асуудлыг нууцад оруулан хаан далдалж байгаа асуудлаа яаж цэгцэлсэн юм гэдгийг шийдэх ёстой. Энэ бүгдийгээ ур чадвартайгаар шийдээд байвал цомхон эдийн засагтай улсад төгрөгийн тогтвортой байдлаа хянаад байж чадна. Гаднаас орох валютын урсгал сайн байгаа. Уул, уурхайн гол нэрийн бүтээгдэхүүний үнэ нь өсөлттэй байгаа. Төлбөрийн тэнцэл хэвийн буюу 92 сая долларын алдагдалтай явж байна. Чингис бонд, Дим Сам бонд гэх мэт томоохон өрийг дарахтай холбоотойгоор энэ алдагдал гарч байгаа бол харьцангуй тогтвортой байна. Төсвийн алдагдал 2016 онд 19-20 хувь байсан бол энэ онд таван хувьд барихаар ажиллаж байна. Төсөв дээр анхаарах ёстой зарим зүйл заалтуудаа ажлын хэсэгт ярьж байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-19 гишүүний хэд нь Монгол банкны лоббид автсан юм бол?

-Хэд, хэдэн хүлээн авалтад нь би очоогүй учраас хэн нь очсон хэдэн гишүүн уригдсан талаарх мэдээлэл алга.

-2019 онд долларын ханшийг нэлээн өндөр үнээр төсөөлсөн байна. Н.Баярсайхан гэдэг хүнийг огцруулснаар долларын ханш буух уу?

-Ам долларын ханшийг тогтвортой барих боломжтой. Төсөв орлогоо давуулан биелүүлж байна. Төсөвт тодотгол хийж дахин хэрэггүй зүйлд давуулан хэрэглэдэг байсан бол одоо тэгэхээ больсон. Долларын ханшийг барих ажлыг огт хийхгүй байна. Тэгэхээр Н.Баяртсайхантай хариуцлагын асуудлыг ярих ёстой. Энэ хүн ажлаа чадна гэж авсан.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-10-17 124.158.109.201

Баяртсайхан полит экномик ийн ном уншиж байсан хүн чинь яаж энэ цагийн дуу аялаж чадах ээ дээ хоцрогдсон коммунист

ТА-ны ахмад ажилтан Ш.РАДНАА 2018-10-17 66.181.185.223

Баяртсайханыг 2020 ОН ХҮРТЭЛ ажиллулах нь зөв. Тэр үед ажлынх нь үр дүнг тооцоод чөлөөлөх эсэхээ ярина биз.АЮУР САЙХАН Баярсайханыг чөлөөх юм яриад байдаг хүн дээ.тҮҮНИЙ ОРОНД ӨӨР ХҮН ТАВИАД АЖИЛ САЙЖРАНА ГЭСЭН БАТАЛГАА БАЙХГҮЙ.

Zuraach 2018-10-17 66.181.178.215

Аюурсайхан гишүүнийг дэмждэг ,гэхдээ энэ удаад буруу юм яриад байна ,өөр хүнийг тавьбал улам дордох болов уу Баяртсайхан байснаар илүү бодит үр дүн гаргана гэдэг нь тодорхой.

зочин 2018-10-17 66.181.185.246

одоо болноо. Олон юм битгий хуц. наад Баяртсайханаа 20 он хүртэл тайван ажлыг нь хийлгэ.

Гоша 2018-10-17 66.181.161.86

Баяртсайхан гэж ээрүү гацаа амьтан одоо зайлж далд ор

Bd 2018-10-17 82.113.98.149

Iim yarvigtai ued ulsiinhaa San humrugiig yamar azaar Bayartsaihand daatgasan ym boldoo.

Зочин 2018-10-17 66.181.168.8

Багабандийн гар хөл л дөө.Баяртсайхан нефть импортлогч компаниудын татаас авдаг бизнэсийг хаачихсан.

Зочин 2018-10-17 202.72.245.200

ИХ Л ЧУХАЛ ЦАРАЙ ГАРГАН ЯРВАЙХААС ӨӨР ЮМГҮЙ ИХ Л СУЛ ХҮН БАЙНА ЛЭЭ ТЭНД ЧАЛВАРТАЙ ХҮН ТАВИХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ Л ГАЗАР ДАА

Зочин 2018-10-17 183.177.97.14

Ene hun ali neg sedwiib barij awaad orilj ehellee gedeg ni tend ooriin hunee shahah gesen uridchilsan ajillagaa yum. Omnoh yariad bsan zuils ni bugd chimeegui bolson, uchir ni dandaa ooriin hunee shahsan

Зочин 2018-10-17 183.177.97.14

Erguu bandi yu ch medehgui zugeer l showchin

Зочин 2018-10-17 66.181.189.42

Коммент бичиж байгаа хүмүүс маш жижиг юм бичиж байна.Мөн чанар үзэгдэлийг ялгахгүй байна.Ийм тохиолдолд улам даврана. Өөр олон арга байгаа тэр талаар А ч байхгүй байна.

ЗОЧИН 2018-10-17 202.21.126.30

Энэ барзгар залуу чинь их цор цор гээд байснаа дуугүй болчихсон. Эрдэнэс таван толгойд нүүрсчин болж хэтэвчээ зузаалах болсноосоо хойш ам нь хамхигдсан гээ биз дээ.

ТИТЭМ ҮГЭЭ ТЭНГЭРЭЭС АЙЛДАГЧ 2018-10-17 202.179.25.96

Багабандийн гар хөл л дөө.Баяртсайхан нефть импортлогч компаниудын татаас авдаг бизнэсийг хаачихсан.

Зочин 2018-10-17 66.181.168.8

МАН- гаруудын тэнэглэл дотоод зөрчил албан тушаалын дйан огцрох хүртэлээ тулаагүй л байхын

Зочин 2018-10-17 66.181.168.8

Энэ хүн Тавантолгойн бүх томилгоог авсан гэсэн Багааа ахыэ цүнх баригч Өөрөө юу ч мэдэхгүй захмалгатай юм хийхээ боль ЗГ унана гэхээр үхлээ л дээ

Зочин 2018-10-17 122.201.22.186

Санал нэг байна, ажлаа мэдэхгүй, төв банкны үүргийг ойлгоогүй хүнийг явуулах нь зөв

zochin 2018-10-17 43.228.129.119

Монгол улсыг үйлдвэржүүлэх, экспортыг дэмжих ,цаасан мөнгө ихээр хэвлэхгүй бхад мөнгөний ханш унах боломжгүй. Валютын ханш тогтворжуулах нь УИХ ,ЗГ , Монгол банкны харилцан хамаарал их шүү. системийн /институцуудийн / өөөрчлөлт хийх шаардлага бгаа харагдаж буй .

ҮНЭНИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ СУР 2018-10-17 202.70.33.242

АЮУРСАЙХАНТАЙ САНАЛ НЭГ БАЙНА БАЯРТСАЙХАН БОЛ БАНКНЫ ЭДИЙН ЗАСАГЧ БИШ ЯАХАВ НАМ НЬ ХАРИУЦЛАГА ҮҮРҮҮЛЖ ТАВЬСАН БАЙЖ БОЛНО ГЭХДЭЭ МАШ СУЛ БАГТАЙ БАЙНА. БАЯРТСАЙХАНЫГ ЗАХИРАЛ БОЛЖ БАЙХАД ДОЛЛАР 2000 ДОТОР Л БАЙСАН ШҮҮ ДЭЭ. ТЭР ХҮН ДАРААХ АЖЛЫГ ХИЙСЭН БОЛ ОДОО ХИЙЖ БАЙСАН БОЛ ДОЛЛАР 2500 ХҮРЭХГҮЙ БАЙСАН ТЭР АЖЛАА АВААД Л ДОЛЛАРЫН ХАДГАЛАМЖИЙГ ЗОГСООХ БАЙСАН ЮМ. МЭДЭЭЖ ИХ МӨНГӨТЭЙ ХҮМҮҮС МӨНГӨӨ ГУДСАН ДОРОО ХИЙХГҮЙГЭЭС ХОЙШ ТӨГРӨГИЙН ХАДЛГАЛАМЖИНД ХИЙЖ Л ТААРАА ТӨГРӨГ ЧАНГА Л БАЙНА ШҮҮ ДЭЭ.

Иргэн 2018-10-17 103.212.119.93

Огцрох ч багадна

ЛҮНДЭН 2018-10-17 43.242.243.210

ОЮУ-ТОЛГОЙН ВАЛЮТЫГ ЗААВАЛ МОНГОЛЫН БАНКУУДААР ДАМЖУУЛАХ БАЙСАН ЮМ . ТЭГЭХГҮЙ БОЛХООР НААД ҮЙЛДВЭР ЧИНЬ ИНЕРЦЭЭРЭЭ ӨӨРИЙНХӨӨ ОРУУЛСАНААС ИЛҮҮ ВАЛЮТЫГ МОНГОЛООС ХАМААД БНА ШҮҮ ДЭЭ.ЖИШЭЭ НЬ ТУСЛАН ГҮЙЦЭТГЭХ 4-5 МЯНГАН КОМПАНИ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ,БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НӨӨЦ ХҮЛЭЭГДЭЛ НЬ ЖИЛИЙН ДҮНГЭЭРЭЭ ИЛҮҮДЭЛ ВАЛЮТЫН НӨӨЦЫГ ШААРДАЖ БАЙДАГ .ЭНЭ МОНГОЫН ТЭРТЭЭ ТЭРГҮЙ БАГА НӨӨЦЫГ СЭГСЭРЭЭД ХАЯЧИХАЖ БГАА ЮМ.ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ИРЭХ ЖИЛ ЭСВЭЛ БҮР ДАРАА ЖИЛ О/Т ХЭРЭГЛЭГДЭХ БАРАА ЭНЭ АГУУЛАХУУДАД ХЭВТЭЖ Б

Ард Аюуш 2018-10-17 103.111.68.3

байгаа, байгаа, байгаа, байгаа нь үнэн зөв бичсэн байна. Монгол банкины ерөнхийлөгчид ажлын хариуцлага тооцож, огцоруул

Зөв дэмжиж байна 2018-10-17 64.119.25.182

Дэмжиж байна

ЛҮНДЭН 2018-10-17 43.242.243.210

МОНГОЛЧУУД БИД ВАЛЮТ ДАЛАЙН ДАВАЛГАА МЭТ ЦУТГГАЖ БАЙДАГ ДАЛАЙН ЭРГИЙН УЛС БИШ ШҮҮ ГЭДГЭЭ МАШ САЙН УХАМСАРЛАЖ БАЙХ ЁСТОЙ .БИД БАЯН ТАРГАН БАЙСАН Ч ГЭСЭН КОЛА УУГААД КFC ,СОЛОНГОС ХООЛ ИДЭЭД СҮҮЛИЙН ҮЕИЙН ГАР УТАС ,МАШИН РУУ ЧИЧРЭЭД, БРЭНД ХУВЦАС ,ИТАЛИ ГУТАЛААР БИЕ БИЕТЭЙГЭЭ ӨРСӨЛДӨӨД БАЙВАЛ ЭНЭ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ ҮГҮЙ БОЛЖ БИД ХЯТАДУУДЫН ДОР ӨВӨР МОНГОЛЧУУД ШИГ АМРАЛТЫН ӨДӨР ГЭЖ БАЙХГҮЙ БООЛЫН ХӨДӨЛМӨР ХИЙХ БОЛНО ШҮҮ.

Зочин 2018-10-17 124.158.92.36

Za yamar ch bsn tugrugiin khansh unaj dollar usuud bgaa ni unen sh dee. Ayursaikhan unen l yum khelj bna sh dee. Ta nar yund buhimdaad bgaa yum be. Unen ug khelsen hund ushuutei gj unen yum daa. Ter Bayarsaikhaniig ajiliig ni sain khiilgekh kheregtei sh dee. Chadakhgui bol sankhuugiin salbart ternees mundag zunduu l hun bgaa sh dee . Boliulakh kheregtei sh dee

ххх 2018-10-17 202.70.33.171

Орлогосоо давсан хэрэглээгээ л болих хэрэгтэй. Ханшаа тогтвортой барина гээд хамаг доллараа зараад дуусна, тэгээд яах вэ? Тэр зарсан доллар нь Iphone, Samsung, Land Cruiser, LX570 болоод л ороод ирнэ. Хамаг нөөцөө шавхсаны дараа яах вэ? Тогтоох арга байгаа гэвэл тэрийгээ хэлээд өг л дөө. Худлаа попорсон гар. Хүмүүсийн сонсохыг хүссэн юм ярьдаг боловч ямар ч шийдэл байхгүй. Ханшийн өсөлтийг зогсоох дээр бэлэн шийдэл олдохгүй байгаа.

hairan tuv bankni ner hund 2018-10-17 103.87.255.42

Тэр үед нь би “Энэ арга хэмжээгээ боль” гэж хэлж байсан. Удаа дараа хэлж байхад энэ ажлаа зогсоохгүй байна. Очсон хүмүүс нь авлига авч байна. Арга хэмжээг зохион байгуулж буй хүмүүс нь авлига өгч байна. Энэ нь эрх ашгийн зөрчил.

ene odoo arai dendnee unen yumuu 2018-10-17 103.87.255.42

Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт Тэрэлжид амралтын газарт Монгол банкнаас хүлээн авалт зохион байгуулсан. Эдийн засгийн байнгын хорооны 19 гишүүнийг бүгдийг нь худалдаж авч чадахгүй. Төв банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлагдах шатанд удаа дараа ийм хүлээн авалт, нөлөөлөх үйл ажиллагааг хийсэн. Батлагдсаны дараа талархал гэж мөн хүлээж авч байсан.

Зочин 2018-10-17 150.129.142.128

Hansh bainga l ussuur irsen tsaashdaa ch usuh ni todorhoi. Tuuhee ergeed har. Hoyr sugselzuur hoyul by by

Зочин 2018-10-17 103.9.90.98

ОДОО ХАЛЖ СОЛИНО ГЭЖ БАЙХААР ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЧ ХЯНАЛТТАЙ БИЕ БИЕЭ ДЭМЖИЖ АЖИЛЛААЧЭЭ АЛДАА ОНООГИЙ НЬ ХЭЛЖ ЗАСЧ ЗАЛРУУЛАН АЖИЛЛААЧЭЭ АРД ТҮМЭНЭЭ БОДООЧЭЭ

зочин 2018-10-17 202.9.43.57

Нэ ёхор лухайчууд нэг юмн дээрээ тохирч чадаагүй юм байна л да ...Юун дээрээ тохироогүй юм болоо ? ..

DEMID 2018-10-17 66.181.180.111

BAYARTSAIXAN UGAASAA ENE ALBA XASHIX CHAD.DRGUI NEEN L DEE. TER SUX DALAITAL AMAR GEDEG UGTEI DUINE. AA AYURSAIXAN BOL BAS NEG XIIRXEGCH SUGSELZUUR, XENIIG CH YAJ CH XELMEGDUULJ MEDEX UL UTEX DEER UEIIN NGOON MALGAITNII SUNS MONOOS MON. UGAASAA ETSEG TOMRBAATAR NI BAS MAXN-IIN DAMDIN GUAIN BOGSIIG ULAITAL DOLOODOGCH, DEEDUULD BOL UXTLEE DOLIGNODOG DDODCHUULD BOL TONGOROG BAILA. DEER UIIIN MAXN -IIXAN BOL ANDAXGUIDEEA.

2 2018-10-17 202.180.220.35

Монгол банкны ерөнхийлөгч гэж нэг нахаал нөхөр төрийн албан ёсны семинар дээрээ шүгдэнгийн Осгонбаярыг авчирч илтгэл тавиулж байсан улайм цаймдаа гарсан нөхрийг дариу огцруулах хэрэгтэй

Банк 2018-10-17 183.81.169.79

Монгол банкны захирал Жилд 200 000 000 /Хоёр зуун сая/ гаруй төгрөгний цалин авчихаад ард түмнийхээ төлөө юм хийхгүй байна.\nБаяртсайхан бол чадваргүй түр аргалагч хүндээ. огцруулах хэрэгтэй.

Н 2018-10-17 202.126.89.245

За больж үз. Баасанхүү танай байнгын хороо гишүүн биш байж хуралд сууж чухал чухал хэлээд байхад хоосон шүүмжлэхээс өөр юу хийв. Тэр Эрдэнэтийн Ганхуягаа авч зайдаарй

Зочин 2018-10-17 66.181.168.2

Аюурсайхан ичиж үхээсэй. Өөрөө нэг ч хэрэгтэй зүйл хийгээгүй. Нэг ч бодлогын шийдэл санаачлаагүй Баганбандийн цүнх баригч

бутшб 2018-10-17 66.181.180.111

Баяртсайхан муу ажиллаж зүгээр суугаа нь үнэн. Гэхдээ энэ сүгсэлзүүр өөрөө юучхийдэггүй хүний ул шагайгч эцгийгээ дуурайсан долдой нэгэн.

Зочин 2018-10-17 183.177.97.14

Tehh tsunh barigch

Зочин 2018-10-17 45.56.150.112

yamar ih aldaatai medee ve