”Наполи” хожиж, ”Милан” хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2015.01.19-нд нийтлэгдсэн

”Наполи” хожиж, ”Милан” хожигдлоо

Италийн Сери А-гийн 19 дүгээр тойргийн үлдсэн тоглолтууд явагдаж өндөрлөлөө. Энэ хүрээнд хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэж буй "Наполи" клуб Ромын "Stadio Olimpico" цэнгэлдэхэд "Лацио" клубтэй тоглон, 1-0 харьцаатай өрсөлдөгчөө буулгаж авлаа.

Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг "Наполи" клубын аргентин довтлогч Гонзало Игуайн 18 дахь минутад оруулсанаар багтаа хэрэгтэй гурван оноо авчирсан юм. Ингэснээр "Наполи" клубын хувьд 19 тойргийн дараах байдлаар 33 оноотой болж хүснэгтийн гуравдугаар байраа хадгалж үлдсэн бол "Лацио" клубын хувьд 31 оноотой хүснэгтийн тавдугаар байрт бичигдэж эхэллээ.

Тэгвэл нөгөө талд алдарт "Милан" клуб талбайдаа "Атланта" клубыг хүлээн авч тоглосон ч, 1-0 харьцаатай хожигдол хүлээсэн байна. Тоглолтын 33 дахь минутад зочин багийн довтлогч Денис гоолдсоноор багтаа гурван оноо авчирсан. Ингэснээр хожил байгуулсан "Атланта" клубын хувьд 19 тойргийн дараах байдлаар 20 оноотой болж хүснэгтийн 15 дугаар байрт орж ирсэн бол "Милан" клубын хувьд 26 оноотой хүснэгтийн наймдугаар байрт бичигдсэн юм.

Бусад тоглолтын үр дүн:

Chievo Verona 1 – 2 Fiorentina
Parma 0 – 2 Sampdoria
Udinese 2 – 2 Cagliari
Calcio Cesena 2 – 3 Torino
Genoa 3 – 3 Sassuolo

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж