“Ubike” ирэх долоо хоногоос завсарлана | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Ubike” ирэх долоо хоногоос завсарлана

“Ubike” ирэх долоо хоногоос завсарлана

Орчин үеийн хотуудын хандлага автомашинаас зайлсхийж, нийтийн тээвэр, унадаг дугуйг илүүд үзэх болжээ. Улаанбаатар хот ч ялгаагүй орчин үеийн шинэ чиг хандлагуудыг нийтийн тээврийн салбарт шат дараатай нэвтрүүлж байгаагийн тод жишээ “Ubike” түрээсийн дугуйн үйлчилгээ юм.

“Шарк танк” нэвтрүүлгийн шилдэг оролцогч Г.Дашням түрээсийн дугуйн үйлчилгээг өнгөрөгч  долдугаар сараас эхлэн үйлчилгээнд нэвтрүүлсэн.  Энэ төслийн хүрээнд анх “UBIKE” түрээсийн дугуй үйлчилгээг нийслэлийн 10 байршилд 100 дугуйтайгаар эхлүүлж байсан. Одоо нийслэлийн 17 байршилд зогсоолтой болж өргөжөөд буй юм.

Мөн түрээсийн дугуй үйлчилгээ энэ сараас ирэх хаврыг хүртэл түр завсарлах аж. Энэ талаар Г.Дашнямаас тодруулахад “Өнөөдрийн байдлаар нийт 17 байршилд 137 түрээсийн дугуй үйлчилгээ байрлаж байгаа ч, илүү олон байршил нэвтрүүлэх санал хэрэглэгчдээс  их ирж байгаа. Ямар ч байсан нийт 20 зогсоолтой болохоор ажиллаж байна даа. Дараа жилээс бүр олон зогсоолтой болгож, дугуйныхаа тоог ч нэмнэ. Бид нар цас орж хүйтрэхээр буюу ирэх долоо хоногоос дугуйн түрээсийн үйлчилгээгээ түр зогсоохоор ярилцаж байна.  Харин ирэх хавраас үйлчилгээнд нэвтрүүлнэ. Хонх маш их эвдэрч байгаа учраас сүүлд нэмэгдсэн 100 дугуйны хонхыг арай өөрөөр гаргасан. Мөн дугуй хагарах тохиолдол их гарч байгаа. Тиймээс олон улсын жишиг, туршлагын дагуу хийгүй хагардаггүй дугуйтай болгохоор ажиллаж байна” гэж ярилаа.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс