Стивен Хокинг: Бурхан байдаггүй | News.MN

Стивен Хокинг: Бурхан байдаггүй

Стивен Хокинг: Бурхан байдаггүй

Орчин цагийн шинжлэх ухааны хамгийн шилдэг эрдэмтэн Стивен Хокинг 76 насандаа таалал төгссөнөөс хойш долоон сар өнгөрчээ. Харин түүний бичиж үлдээсэн сүүлийн номыг нь гэр бүлийнхэн нь гүйцээн, өчигдөр /2018.10.16/ хэвлэлтээс хүлээн авсан байна.

Түүний бичсэн сүүлчийн ном нь “Агуу асуултын товч хариулт” нэртэй бөгөөд “Бурхан гэж байдаггүй, тиймээс орчлон ертөнцийг хэн ч захирдаггүй. Олон зууны туршид миний адил хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдийгөө бурхны оноосон зовлонг үүрч явна хэмээн итгэсээр ирсэн.  Харин би бүхнийг өөрөөр, тэр дундаа байгалийн хуулиар тайлбарлаж болно гэдэгт итгэдэг” гэж бичжээ.

Стивен Хокинг нь булчин сулрах өвчтэй байсан тул олон жилийг тэргэнцэр дээр өнгөрүүлж, хэл ярианы төхөөрөмжийн тусламжтайгаар ярьдаг байсан юм

Уг номондоо бурхнаас гадна өөр олон сонирхолтой асуултад хариулт өгсөн байна. “Бидний өнөөгийн ойлголтоор бол цаг хугацааны аялал нь боломжгүй зүйл. Харин дараагийн зуунуудад бид ядаж л нарны системээр чөлөөтэй аялж чаддаг болох" тухай өгүүлжээ. Тэрээр нас барахаасаа өмнө “дэлхий ертөнц яг одоо агуу өөрчлөлтөд орох хязгаар дээр байна. Бид ирээдүй рүү сохор харанхуй байдалтайгаар алхаж болохгүй” гэж хэлж байжээ. Түүнчлэн дэлхий ертөнцөд болж байгаа үйл явдлын тухайд “Цагаачид, боловсрол зэрэг асуудлуудын тухайд улс орнууд мэргэжилтнүүдийг, тэр дундаа эрдэмтдийг үл тоож байгаа харамсалтай үйл явдлын гэрч бид болж байна” гэжээ.

Стивен Хокинг нь Английг Европын холбооноос гарахын эсрэг байр суурьтай байсан юм.

“Агуу асуултын товч хариулт” номын сүүлийн бүлэг нь “бид ирээдүйгээ хэрхэн тодорхойлох вэ?” гэсэн нэртэй бөгөөд энэ бүлэгт  өөрийнхөө хэлсэн алдартай эшлэл болох “ДООШОО ХӨЛ РҮҮГЭЭ БИШ, ДЭЭШЭЭ ОД РУУ ХАРАХ ХЭРЭГТЭЙ” хэмээх үгээ бичжээ.

Ө.ПҮРЭВХҮҮ

Эх сурвалж: CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ovgon 2018-10-17 64.119.22.206

Hun ooroo burhan shuu de. Buddiin shashin hun ooroo herhen burhanii hutgiig olj boloh tuhai zaasan tsoriin gants shinjleh uhaanch shashin monoos mon.

Avatar

Зочин 2018-10-17 150.129.142.128

Bidnii deer tenger gedeg burhan bii

Avatar

ok 2018-10-17 64.119.26.161

аугаа хаан чингис хэлсэн шдээ, монголчууддаа аливаа улсын шашин соёлд хүндэтгэлтэй ханд, гэхдээ тэнгэр заяат монголчууд бол тухайн шашин соёлд орж хэзээ ч орж болохгүй гэж хэлсэн үнэхээ аугаа суут сэтгэгч байсан нь мэддэгж байгаа шдээ, өөрөө хүртэл юмыг шинжлэх ухаанчаар хардаг өөрийнхөөө бөөгийн үгийг сонсдоггүй хүн байсан, шашин бол зүгээр л тэнэг ард түмнийг нэг зүгт харуулах хэрэгсэл болохоос , туйлын үнэн зүйл биш билээ, зүгээр монгол хүн монголоороо байсан нь дээр шдээ

Avatar

Zochin 2018-10-17 64.119.24.91

Ene nomyg haanaas olj holoh hol?

Avatar

hariult 2018-10-17 202.70.42.102

https://www.amazon.com/Brief-Answers-Questions-Stephen-Hawking/dp/1984819194

Avatar

Зочин 2018-10-17 43.228.129.131

Бурханд их гомдсон бололтой. Өрөөл татанги болсон нь эцэг, эхтэй нь л холбоотой ш дээ.

Avatar

Зочин 2018-10-17 64.119.26.135

Харин манайд цор ганц бурхан христэд итгэхгүй бол тамд очно. Итгэвэл диваажинд очно. Монгол улс ийм ядуу, ийм арчаагүй байгаа нь христэд итгээгүйтэй холбоотой гээд сурталтаад байх юм байна.

Avatar

зочин 2018-10-17 202.131.235.198

ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Утас88671597

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж