Стивен Хокинг: Бурхан байдаггүй

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

Стивен Хокинг: Бурхан байдаггүй

Орчин цагийн шинжлэх ухааны хамгийн шилдэг эрдэмтэн Стивен Хокинг 76 насандаа таалал төгссөнөөс хойш долоон сар өнгөрчээ. Харин түүний бичиж үлдээсэн сүүлийн номыг нь гэр бүлийнхэн нь гүйцээн, өчигдөр /2018.10.16/ хэвлэлтээс хүлээн авсан байна.

Түүний бичсэн сүүлчийн ном нь “Агуу асуултын товч хариулт” нэртэй бөгөөд “Бурхан гэж байдаггүй, тиймээс орчлон ертөнцийг хэн ч захирдаггүй. Олон зууны туршид миний адил хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдийгөө бурхны оноосон зовлонг үүрч явна хэмээн итгэсээр ирсэн.  Харин би бүхнийг өөрөөр, тэр дундаа байгалийн хуулиар тайлбарлаж болно гэдэгт итгэдэг” гэж бичжээ.

Стивен Хокинг нь булчин сулрах өвчтэй байсан тул олон жилийг тэргэнцэр дээр өнгөрүүлж, хэл ярианы төхөөрөмжийн тусламжтайгаар ярьдаг байсан юм

Уг номондоо бурхнаас гадна өөр олон сонирхолтой асуултад хариулт өгсөн байна. “Бидний өнөөгийн ойлголтоор бол цаг хугацааны аялал нь боломжгүй зүйл. Харин дараагийн зуунуудад бид ядаж л нарны системээр чөлөөтэй аялж чаддаг болох" тухай өгүүлжээ. Тэрээр нас барахаасаа өмнө “дэлхий ертөнц яг одоо агуу өөрчлөлтөд орох хязгаар дээр байна. Бид ирээдүй рүү сохор харанхуй байдалтайгаар алхаж болохгүй” гэж хэлж байжээ. Түүнчлэн дэлхий ертөнцөд болж байгаа үйл явдлын тухайд “Цагаачид, боловсрол зэрэг асуудлуудын тухайд улс орнууд мэргэжилтнүүдийг, тэр дундаа эрдэмтдийг үл тоож байгаа харамсалтай үйл явдлын гэрч бид болж байна” гэжээ.

Стивен Хокинг нь Английг Европын холбооноос гарахын эсрэг байр суурьтай байсан юм.

“Агуу асуултын товч хариулт” номын сүүлийн бүлэг нь “бид ирээдүйгээ хэрхэн тодорхойлох вэ?” гэсэн нэртэй бөгөөд энэ бүлэгт  өөрийнхөө хэлсэн алдартай эшлэл болох “ДООШОО ХӨЛ РҮҮГЭЭ БИШ, ДЭЭШЭЭ ОД РУУ ХАРАХ ХЭРЭГТЭЙ” хэмээх үгээ бичжээ.

Ө.ПҮРЭВХҮҮ

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж