Нью-Йорк хотод буудалцаангүй амралтын өдрүүд болж өнгөрлөө

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

Нью-Йорк хотод буудалцаангүй амралтын өдрүүд болж өнгөрлөө

Нью-Йорк хотод буудалцаангүй амралтын өдрүүд болж өнгөрлөө

Нью-Йорк хотын таван дүүрэгт өнгөрсөн амралтын өдрүүдэд ганц ч буудалцаан болоогүй тухай тус хотын Цагдаагийн газраас мэдээллээ.

Мөн Нью-Йорк хотын дарга Билл де Блазио Даваа гаригт /2018.10.15/ цагдаа нарын тангараг өргөх ёслолд оролцох үеэрээ “8,6 сая хүнтэй хотод гурван өдрийн турш ганц ч буудалцаан болоогүй нь гайхалтай хэрэг юм” гэжээ.

Нью-Йорк хотын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Мягмар гаригт CNN-д өгсөн ярилцлагадаа 1993 оноос хойш Нью-Йоркт ийм тайван өдрүүд үргэлжилсэнгүй гэв. Цагдаагийн газрын дарга Лори Поллокийн хэлснээр энэ жилийн хувьд гэмт хэргийн гаралт хотын түүхэнд хамгийн бага буюу 97,000 хэрэг бүртгэгджээ.

Түүнчлэн тус хотын цагдаагийн газраас өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийг хянах шинэ аргачлал боловсруулсан нь амралтын өдрүүдээр буудалцаан болохгүй байх урьдач нөхцөл болжээ. Үүний хүрээнд цагдаагийн газраас мужийн удирдлагатай хамтран зэвсэг эзэмших явдалд хяналт тавих, “хөршийн цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг алхмуудыг хийж байгаа ажээ.

Ерөнхийдөө өнгөрсөн оноос эхлэн Нью-Йорк хотод гэмт хэргийн гаралт буурах хандлагатай байгаа юм.

Ө.ПҮРЭВХҮҮ

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж