Завхан аймгийн Ардчилсан намын хороо өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт буюу энэ сарын 17-нд хуралдаж, УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг даргаараа сонгожээ.
Тус хуралдаанд 110 орчим гишүүн оролцсоноос 80 гаруй гишүүн нь УИХ-ын гишүүн Я.Санжмятавт санал өгч, Завхан аймгийн Ардчилсан намын хорооны даргаар сонгогдсон юм байна.
Мөн УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж тус аймгийн намын хорооны даргад өрсөлдсөн ч өвдөг шорооджээ.
Г.НАРАН