ОХУ-ын Уралын сэтгэцийн эмнэлгийн хоёр эрэгтэй сувилагч ахмад настай өвчтөнтэй зүй бус харилцаж байгаа бичлэг аравдугаар сарын 15-ны өдөр “youtube” сувагт тавигдсан байна. Тодруулбал, тус эмнэлгийн хоёр эрэгтэй сувилагч ахмад настай өвчтөнийг явж байхад араас нь өшиглөж, буйдан дээр сууж байхад нь түүн рүү углаашаа шидэж байгаа бичлэг тавигдсан байв. Бичлэг дээр сувилагч нар өвчтөнтэй яг л хөгжилтэй тоглоом тоглож байгаа мэт доог тохуу хийн чанга инээлдэх бөгөөд тэдний хувьд энэ ёс бус үйлдэл нь өдөр тутам болдог энгийн зүйл шиг харагдаж байлаа. Бичлэг дээрх хоёр сувилагчийн нэг нь уг бичлэгийг өөрийн болздог бүсгүйдээ харуулах гэж илгээсэн байна. Гэтэл бүсгүй бичлэгийг үзээд сувилагчдын харгис үйлдлийг тэвчилгүй цахим орчинд тараан цагдаад мэдэгджээ. Орон нутгийн эрүүл мэндийн газраас тус эмнэлэгт шалгалт явуулж өвчтөний эрх ашгийг ноцтой зөрчдөг болохыг тогтоосон байна. Эмнэлгийн дарга Александр Беляев “Бичлэгийг өнөөдөр олж харлаа. Манай эмнэлгийн бодит байдал ийм байгааг харахад хэцүү байлаа. Хоёр сувилагчид хатуу арга хэмжээ авч ажлаас нь чөлөөлнө. Би ч бас хариуцлагаа хүлээн ажлаа өгөх болно” хэмээжээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ