Энэ оны 2-р улиралд болсон Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хуралдаанаар 2019 оны 01-р сарын 01-ний өдрөөс иргэдийн хэрэглээний зээлийн Өр-орлогын харьцааны дээд хязгаарыг 70 хувиар тогтоох шийдвэр гаргасан билээ. Тус шийдвэр нь хэрэглээний зээл өсч байгаатай холбоотойгоор иргэдийн өрийн дарамтыг хязгаарлах буюу хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чиглэж байгаа ба улмаар санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Эх сурвалж: МОНГОЛ БАНК