Германы шигшээ баг дахиад хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

Германы шигшээ баг дахиад хожигдлоо

Германы шигшээ баг дахиад хожигдлоо

Йоахим Лёвоор удирдуулсан Германы шигшээ баг Үндэстнүүдийн лигийн хүрээнд хэсгийн ээлжит тоглолтоо Францын шигшээ багийн эсрэг хийлээ. Хоёр багийн тоглолт 2-1 харьцаатай Францын шигшээ багийн ялалтаар өндөрлөсөн бөгөөд Францын шигшээ багаа А.Гризманн дубль хийсэн бол Германы шигшээ багаас Т.Кроос тус тоглолтын эхний гоолыг оруулсан. Үндэстнүүдийн А лигийн 1-р хэсэгт Франц, Герман болон Нидерландын шигшээ багууд багтсан бөгөөд Францын шигшээ баг 2 хожил, 1 тэнцээ авч хэсгээ тэргүүлж байгаа бол Германы шигшээ баг 1 тэнцэж 2 хожигдож хэсгийн сүүл мушгиж байна.

Уг нь тус тоглолтонд Францын шигшээ багийн хамгаалагч П.Кимпембе гар хүрч түүнийг нь Т.Кроос гоол болгож багтаа тэргүүллийг авчирсан. Гэвч Германы шигшээ баг тэргүүллээ хадгалж чадалгүй тоглолтын II үед 2 гоол алдаж хожигдов. Энэ тоглолтонд хожигдсон Германы шигшээ баг түүхэндээ анх удаагаа календарын нэг жилд 6 хожигдож байгаа нь энэ ажээ. Мөн 2000 оноос хойш нэг жилийн дотор хоёр удаа 2 дараалсан хожигдол хүлээж байна. Й.Лёвоор удирдуулсан Германы шигшээ баг 2018 он гарсаар ДАШТ-нийг оролцуулаад нийт 11 тоглолт хийснээс 3 хожиж, 2 тэнцсэн бол 6 удаа хожигдоод байна. Өнгөрсөн 3 сард Бразилд, 6 сард Австрийн шигшээ багт дараалан хожигдсон бол энэ намар Нидерландын шигшээ болон Францын шигшээд дараалан хожигдож байна. Магадгүй Германы шигшээ багт өөрчлөлт хийх цаг нь болсон юм болов уу? 12 жил шигшээ багаа удирдахдаа ДАШТ-нд алт, хүрэл, Европын АШТ-нд мөнгө, конфедрэшн кап тэмцээнд алтан медаль хүртсэн Й.Лёв ажлаа өгөх цаг нь болсон уу?

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж