Төрийн ордны хашааг мөргөсөн зам тээврийн зөрчил өнөөдөр 16.00 цагийн орчим гарлаа. Террена маркийн УБЦ 6458 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Төрийн ордны хашааны баруун хаалгыг замын хашлага даван мөргөжээ. Тухайн газар Төрийн ордны хамгаалалтын алба, Замын цагдаагийн алба хаагчид ажиллаж байсан боловч ямар нэг мэдээлэл, тайлбар өгсөнгүй.
С.СҮРЭН