Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах хүртэл утаанд хордсоор байх уу?

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах хүртэл утаанд хордсоор байх уу?

Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах хүртэл утаанд хордсоор байх уу?

Нийслэлчүүд бидний хамгийн том асуудал болсон утааны улирал хаяанд ирлээ. Үе үеийн Засгийн газар утааг бууруулахын тулд элдэв арга хэрэглэсээр ирсэн ч үр дүн төдийлөн сайн гараагүй. Тиймээс ч иргэд утааг бууруулна хэмээн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй аргад итгэл үнэмшилгүй ханддаг болсон байх. Энэ жилийн хувьд ч мөн утааны асуудал маргаан их дагуулав.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат утааг бууруулах олон арга, шийдэл, гарц хайсан бөгөөд үүний дүнд гэр хорооллын айлуудад янданд нүүрсний тоосонцрыг бүрэн шатаах төхөөрөмж суурилуулахаар болсон байна.

Энэ талаар тэрбээр өчигдөр хэвлэлийн хурал хийсэн бөгөөд “100 гаруй мянган айлын янданд бүрэн шаталтыг бий болгох төхөөрөмж суурилуулж, агаарын бохирдлыг дорвитой бууруулна гэж тооцоолж байгаа. Энэ бол бага зардлаар агаарын бохирдлыг бууруулах шийдэл. Энэ мөнгөөр 900 айлын орон сууц барьж, 4,000 айлын байрны урьдчилгаа өгч болох ч энэ нь богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад дорвитой нөлөө үзүүлэхгүй. Тиймээс аль болох эрүүл мэнддээ хохирол багатай үр дүнтэй аргыг хэрэглэх гэж байна" гэв.

Утаанаас салах хамгийн зөв шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах мөн хэдий ч 220 мянган өрхийг орон сууцжуулахад багадаа 5-10 жил, дэд бүтцийг шийдэхэд 4-5 жил шаардлагатай. Тэгвэл эдгээр жилүүдэд утаанаас болж хэдэн хүүхэд хорвоог орхиж, хэчнээн хүн эрүүл мэндээрээ хохирохыг таашгүй. Хамгийн чухал нь эрүүл мэнд. Тиймээс богино хугацаандаа утааг бууруулах үр дүнтэй аргыг хэрэглэх нь зүй ёсны асуудал байх.

Энэ тухай ч Н.Цэрэнбат дурдсан бөгөөд тэрбээр "50 тэрбумаар хамгийн ихдээ 10,000 айлыг орон сууцжуулах боломжтой. Гэр хорооллын иргэдээ орон сууцжуулах бодлого урт хугацаандаа хэрэгжээд явна. Харин энэ бол богино хугацаанд агаарын бохирдлыг бодитоор бууруулах дэвшилтэт технологи. Яавал олон хүн бага хордох вэ гэдэг дээр анхаарч байгаа. Цахилгаан индукцийн аргаар тоосонцрыг устгах боломжтой гээд мэргэжлийнхэн хэлээд байна. БНСУ-аас авах нэн хөнгөлөлттэй зээлийг 100 хувь орон сууцжуулахад зарцуулахаар Эксим банк, Сангийн яамтай хамтраад ажиллаж байгаа” гэж учирласан юм.

Тэгвэл үнэхээр янданд төхөөрөмж суурилуулаад утаа багасах уу?

Энэ асуудалд үйлдвэрлэгч БНХАУ-ын HAIER группийнхэн төхөөрөмж маань тоосонцрыг 87-93 хувь хүртэл шатаана гэсэн баталгаа өгчээ. Мөн төхөөрөмжид үйлдвэрлэгчийн зүгээс 3 жилийн баталгаа өгч байгаа аж. Ямартай ч богино хугацаандаа утааг бууруулах түргэвчилсэн, үр дүнтэй аргыг хэрэглэх нь зүгээр утаандаа хордоод сууснаас дээр байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж