УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Хөгжлийн банкны зээлийн 61 хувийг төлжээ  | News.MN - Мэдээллийн эх сурвалж

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Хөгжлийн банкны зээлийн 61 хувийг төлжээ 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Хөгжлийн банкны зээлийн 61 хувийг төлжээ 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Дорноговь аймагт ажиллах үеэрээ өчигдөр /2018.10.16/  Монцемент үйлдвэрийн үйл ажиллагаатай  танилцсан юм.

"Монцемент" үйлдвэр хоногт 1750 тонн буюу жилд  1 сая тонн цемент үйлдвэрлэдэг аж. Цементийн чулуунцар үйлдвэрлэх хүчин чадал бүхий дэлхийн хамгийн орчин үеийн дэвшилтэд, эко технологиудыг нэвтрүүлэн хуурай аргаа цементийн үйлдвэрлэдэг.

Тус үйлдвэрээс нь  технологийн шинэ ололт бүхий 5 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станцыг барьсан нь үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, түлш эрчим хүчний хэмнэлт бий болгох тал дээр Монголдоо анхдагч болж чаджээ.

"Монцемент"  үйлдвэрийн усны хэрэглээ нойтон аргын технологиос тав дахин бага, эрчим хүчний зарцуулалт 30 хувиар бага юм байна. Энэ хэрээр түлш зарцуулалт хоёр дахин бага гэдгийг инженерүүд нь хэлж байлаа.  Мөн үйлдвэрийнхээ болон ахуйн хаягдал усны 90 хувийг дахин цэвэршүүлж тоног төхөөрөмжийн хөргөлт болон зам талбайн усалгаа, ногоон байгууламжийн усалгаандаа ашигладаг аж.

Нийт ажилчдын 60 хувь нь 28 хүртэлх насны залуус эзэлдэг.

Үйлдвэр ашиглалтад орсноор орон нутагт шууд 500 гаруй ажлын байр шинээр бий болгож Дорноговь аймгийн Өргөн сумын залуучуудыг ажлын байраар хангаж шууд бусаар 3000 орчим ажлын байр бий болгосон байна. Мөн нийгмийн хариуцлагын  хүрээнд хүүхдийн цэцэрлэг, дунд сургуулийн өргөтгөл, төмөр замын өртөөний өргөтгөл зэргийг Өргөн суманд байгуулжээ.

"Монцемент" үйлдвэр  2015 оноос хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 650 мянган тонн европ стандартын цемент үйлдвэрлэж дотоодын зах зээлийн 40 орчим хувийг ханган нийлүүлжээ.

Тухайлбал, өндөр даацын зам, гүүр, төмөр замын дэр бетон, эрчим хүчний тулгуур баганад хэрэглэгдэх PC 52,5 маркийн цементийн хэрэглээг 100 хувь;

  • Замын суурь бетон, өрлөг шавардлагад хэрэглэгдэх CPC 32,5 маркийн цементийн хэрэглээг 100 хувь;
  • Барилга байгууламжийн цутгалт, ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэгцээнд хэрэглэгдэх ОРС 42,5 маркийн цементийн хэрэглээний 35-45 хувийг тус тус дангаараа хангаж байна.

"Монцемент" төслийг хэрэгжүүлэгч "Монполимет" групп нь 2014-2015онд Монгол Улсын Хөгжлийн банкнаас 65 сая доллар буюу нийт хөрөнгө оруулалтын 24,5 хувийн санхүүжилт авснаас өнөөдрийг хүртэл үндсэн зээл болон хүүгийн төлбөрт 48,5 сая доллар буюу 61 хувийг нь хугацаанаас нь өмнө эргүүлэн төлсөн аж.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2018-10-17 64.119.27.57

Нарантуяа гишүүн дуугараагүй бол яг тѳлѳх байсан уу

Зочин 2018-10-17 202.21.107.144

Яах гэж хүний хийсэн ажлыг үгүйсгээд байдагийн бэ, манай улсад зээл аваагүй компани, хувь хүн гэж байхгүй, зээлээ зохих журмаар нь буцаан төлсөн гэж байна үүнд ямар буруу байгаа өөрсдөө ямар ажил хийдэг зээл аваагүй мундаг хүмүүс байна, энэ гишүүн надтай хамаагүй гэхдээ хийсэн ажлын хүндэлж явдаг хувь хүн талаас нь бахархадаг үнэлж явдаг жирийн нэг иргэн байна

Зочин доо 2018-10-17 45.117.35.137

Толгой угааж болноо хөө хүү түүний хүүг нь төлсөн юм алга зөвхөн зөрөө тоо л байна хөгжлийн банк хүүгүй өгөөд хүүг нь ардын хармаанаас хийсэн юм уу 1 сая гээд 650 мянга аа л 65% гэж андуураад байгаа юм аа даа айн

Зочин 2018-10-17 66.181.160.4

65 сая 61 % нь 39.65 сая гэтэл 48.5 сая төлжээ. 8.85 сая хүүнд нь төлжээ гэж ойлгосон.

Зочин 2018-10-17 202.21.118.38

Нарантуяа гишүүн хөгжлийн банкны баримт барьж байгаад ийм бна гээд ярьж байсан шүү. тэрнээс хойш төлсөн биш бол тэдний амаар өгсөн мэдээллийг зохих газрынх нь баримтаар баталгаажуулах ёстой шүү дээ

Зочин 2018-10-17 64.119.16.17

худлаа мэдээлэл байнаа.Нэг жилд 1 сая тн-ыг үйлдвэрлэнэ гэчихээд 2015 оноос хойш 650 мянган тн-ыг үйлдвэрлэсэн гэнэ дээ.4 жилд 650 мянга гэжүү???

Билэгээ 2018-10-17 66.181.160.4

Хэрэв нэг компани дотоодын зах зээлээ 100% эзлэнэ гэвэл монополь хууиар болохгүй тиймд ижил төрлийн бусад компанитайгаа дотоодын зах зээлийнхээ хэд хэдэн хувийг хангах аа тохиролцдог юм. Дотоодын хэрэгцээ жилд 4 саяаас хол давсан цагт нэг үйлдвэр 1 сая тн цемент нийлүүлэх боломж бүрдэх юм.

Эрка 2018-10-17 64.119.18.201

Эрхэм гишүүн Нарантуяа Сонгуулийн пиар хийж худлаа ярьдагаа сайн дураараа зогсоовол танд баярлах байна. 1000 давтвал үнэн болго гэдэг үлгэрээсээ одоо салах болсон байх шүү хөө

Зочин 2018-10-17 103.87.255.42

Эрхэм гишүүн Нарантуяа үнэн ярьж наад хүүхэн чин зээлээ төлж эхэлжээ. Болж дээ \n1750 тн * 365 хоног = 638 750 тн үйлдвэр 100 хувь хүчин чадлаараа 365 хоногт ажилладаггүй юм. Хүчин чадлын 80 хувь гэж тооцвол 511 000 тн байна. Дарга хараад сайн буржээ.

Билэгээ 2018-10-17 66.181.160.4

Юу ч мэддэггүй сайхан гар бна аа чи? 1750 тн чулуунцар. Чулуунцар гэдэг чинь цемент биш. Чулуунцар дээр зарим түүхий эд нэмж цемент гардаг.\nНэг компани дотоодын зах зээлээ 100% эзлэвэл монополь хууиар болохгүй тиймд ижил төрлийн бусад компанитайгаа дотоодын зах зээлийнхээ хэд хэдэн хувийг хангах аа тохиролцдог юм. Дотоодын хэрэгцээ жилд 4 саяаас хол давсан цагт нэг үйлдвэр 1 сая тн цемент нийлүүлэх боломж бүрдэх юм.

mgl 2018-10-17 202.179.11.230

uildver baiguulj ajliin bair bii bolgono, deer importiig bagasgana gedeg tun sain ajil shuu.

Zochin 2018-10-17 202.21.117.178

Ene awgai bol alia ichihgui dee ! Bas baigaliin baylag hulgailj amdarch bj Ard tumen uneng harj bn! Ter dargad hudlaa unen yrij shoudah argatai hun dee!

zochin 2018-10-17 203.91.115.249

Сайн байна. Ингэх чбол уу гэж бодогдож байсаан. \nХарин тэр улсын мөнгөөр эрдэм боловсролын оройд гарсан эрхмүүд эргэж төлж бусдадаа боломж олгох нь уу үгүй юу.

Zochin 2018-10-17 202.131.233.190

Тооцоо 1750тн х 300 хоног =525000 тн л байна шүү дээ!

ZOCHIN 2018-10-17 103.206.195.28

SAIN BAINAA. INGEXED DELGERSAIXAN BAIGALIIN BAYALAGIIG JIN TONN DARJ TVVXIIGEER NI ZUUSUUR. ENE SELENGIINXEN SHAL DONGOI TEE..